Хайх зүйлээ бичнэ үү

мин

Уур амьсгалын өөрчлөлттэй үед монголчууд уул уурхайн өмнө сарлагаа тавих хэрэгтэй


Монголчууп уул уурхайгаас гадна мал, аж ахуйн салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн утгатай нийтлэл www.reuters.com цахим хуудаст гарчээ. Орчуулан хүргэж байна. 

Монголчууд эдийн засгийн эрсдэлээ тараан байршуулж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой стрессээс салах хэрэгтэй. Уул уурхайн салбарт итгэдэг шигээ мал, аж ахуйн салбараа хөгжүүлэхгүй бол түүхий эдийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн савлагаанд хурдан өртөж, ажилгүйдэл түргэн хугацаанд өсөж байна гэж олон улсын байгууллагаас хэллээ. 

Монголын “Mercy Corp”-ийн захирал Рамез Сингх хөдөө орон нутгийн зах зээлийг бэхжүүлэн хөгжүүлж, залуучуудыг ажилтай болгож, улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлсэн юм.

Монгол Улсын эдийн засаг 2016 оноос эхлэн хямарч эхэлсэн нь Засгийн газрын хэт үрэлгэн зардал болон экспортын бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсийн үнийн бууралтаас болсон юм. 

АНУ-д төвтэй байгууллагын шугамаар 1999 оноос хойш Монголд ажилласан Р.Сингх “Бид бараг л хогийн цэг болж байна” гэж хэлсэн байна. 

Залуучууд ажилгүй байна, цаг агаар өөрчлөгдөж, нийслэл хот Улаанбаатарт нүүж ирэгсдийн тоо нэмэгдэж байна. Энэ байдлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж тэр нэмж хэлсэн. 

Өнгөрсөн долоо хоногт “Mercy Corp”-оос Монголын уул уурхайн салбарын ажиллах хүчин нийт ажилтнуудын ердөө 3.6 хувийг бүрдүүлж байгаа тухай тайланг танилцуулсан юм. 

“Засгийн газар болон хөгжлийн хамтрагчид зөвхөн нэг салбарт анхаарлаа хандуулж байгаа нь том алдаа болж байна” гэж Р.Сингх хэлээд Монголын эдийн засаг 2011 онд хэрхэн 17 хувиар өссөнийг тайлбарлаад энэ жил ердөө 1.4 хувиар өсөх хүлээлттэй байгааг хэлэв. 

Монголын гурван сая хүний 30 орчим хувь нь хөдөө таван хошуу мал маллаж байгааг Дэлхийн банкны судалгаанаас харж болно. Мөн мах нь тус улсын хүнсний гол бүтээгдэхүүн болохыг ойлгож болох юм. 

Хөдөө амьдарч байгаа залуучууд бага цалинтай байдаг. Эсвэл ямар ч цалингүйгээр гэр бүлдээ тус болдгоос болж Улаанбаатар хотыг зорих нь ихэссэн байна. 

Улаанбаатарт олон хүн гэр хороололд үндэсний уламжлалт гэрт аж төрж байна. Гэр хороололд олон айл байгаагаас болж агаарын бохирдол газар авч байна. Мөн ядуурал болон хүчирхийлэл газар авч байгаа газар нь энд юм. 

Махны зах зээл 

Улаан загалмайн нийгэмлэгээс өнгөрсөн хоёрдугаар сард 654 мянган ам.долларын тусламжийг зуд болсон газрын малчин өрхүүдэд өгчээ. 

Уур амьсгал өөрчлөгдсөнөөр бороо орох давтамж өөрчлөгдсөн нь зуд болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тухай “Mercy Corp”-ийн cудалгаанд дурджээ. Гэхдээ Р.Сингх үүнийг ашигтай гэж үзэж байна. Учир нь залуучууд орчин үеийн маллагааны систем бий болгохоор чармайх гэнэ. 

“Орос болон БНХАУ Монголоос мах худалдаж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Маш том зах зээл шүү дээ. Тэгэхээр Монголын экспортын өөр төрөл нь мах байж болно” гэж “Thomson Reuters”-т утсаар хэлсэн байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
9
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.