Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн тайлангаас онцлох 4 баримт


“Оюу толгой” компаний энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулжээ. Тайлангаас онцлох дөрвөн баримтыг хүргэж байна. 

1.

 37.3 сая ам.долларын татвар төлжээ 

Энэ оны эхний гурван сард “Оюу толгой” Монгол Улсын Засгийн газарт 37.2 сая ам.долларыг татвар, төлбөр бусад хураамжид төлсөн бөгөөд Татварын Ерөнхий Газраас тус компанийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр нэрлэлээ. 


2.

Үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс 100 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авчээ 

Тогтвортой хөгжил гол анхаарах асуудлын нэг хэвээр байж улирлын хэмжээнд 2.9 сая ам.долларыг Өмнөговь аймаг дахь төсөл хөтөлбөрүүдэд зарцууллаа. Түүнчлэн 75 сая ам.доллар болон 22 сая ам.долларыг үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэлтэд тус тус зарцуулж дэмжлээ. 


3.

Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц өмнөх улирлуудаас хамгийн өндөр түвшинд хүрчээ 


Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц өмнөх улирлуудаас хамгийн өндөр түвшинд хүрч, боловсруулсан хүдрийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд өмнөх улирлаас 2.7 хувиар өсч, 2017 оны нэгдүгээр улиралд өдрийн дундаж гарц 112 100 тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлынхаас 5.1 хувиар өссөн дүн юм. 

4.

Энэ онд зэсийн агуулга ойролцоогоор 25 хувиар, алтны агуулга тал хувиар буурах төлөвтэй

Туркойз Хилл компани “Оюу толгой”-г энэ онд 130 000-аас 160 000 тонн баяжмал дахь зэс, 100 000- 140 000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Жилийн турш “Оюу толгой”-н ил уурхай Үе шат 4 болон 6-д олборлолт явуулах төлөвтэй байна. Зэсийн агуулга ойролцоогоор 25 хувиар, алтны агуулга тал хувиар буурах төлөвтэй байгаа тул үйлдвэрлэлийн төлөв өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
1
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.