Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнгөрсөн 10 жилд монголчуудад тохиосон БАХАРХАЛТ 10 үйл явдал

Олимпийн алтан медаль, Дэлхийн миссийн шилдэг 11 гээд өнгөрсөн 10 жилд Монгол түмнийг баярлуулсан явдал цөөнгүй болжээ.


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпоос эх нутагтаа алтан медаль өвөртлөн ирж, Монголын анхны олимпийн аварга болсон билээ. Тэрхэн агшинд монгол хүн бүрийн сэтгэл догдолж, нүднээс баярын нулимс мэлмэрч байсан юм.

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд Монгол хэмээх нэгэн шинэ хуудсыг нээсэн хүн бол гавъяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар. Тэрбээр 2015 онд сонгодог урлагийн “олимп” гэгддэг, дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр эзэлж, Монгол түмнийхээ магнайг тэнийлгэж, улмаар өнгөрсөн онд "Чингис хаан" одонгоор энгэрээ мялаасан. 

Монгол өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Ази Европын дээд хэмжээний уулзалтыг нэн амжилттай зохион байгуулсан. Тэр дундаа Төрийн тэргүүний тансаг гоёл тэнд байсан дэлхийн хүчирхэг удирдагчдын нүдийг булаасан билээ. Энэ үед монголчууд үндэсний дээл хувцсаараа эрхгүй бахархаж суусан биз. 

“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн амжилттай оролцогч Б.Шижирбатын гайхалтай үзүүлбэр монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг ёстой л нэг ангайлгаж орхисон. Технологийн дэвшлийг бүжигтэй хослуулсан тэрхүү үзүүлбэр дэлхий даяар олон мянган хүнд хүрч буйг харсан монголчууд түүнийг “үндэсний баатар”-аар өргөмжлөөд амжсан.

Рио 2016 зуны олимпын дэвжээн дээр монгол бүсгүйн сүр сүлд, хүч жавхааг харуулсан хүн бол яах аргагүй Д.Сумъяа. Түүнийг алтан медалиас атгаад алдахад монгол хүн бүрийн зүрх булгилж, түүний өмнөөс баярлах, харамсах давхцаж байсан юм.

2005 онд Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр монгол хүн гарч, монгол ахуйн тухай кино “Шилдэг баримтат кино” төрөлд нэр дэвшиж байв. Монголын тухай “Ингэн тэмээний нулимс” кино тэргүүтэй шилдэг баримтат кинонуудыг Леонардо Дикаприо зарлаж байх үед олон хүн Монголоороо бахархах, хосгүй соёлоо хайрлан бишрэх сэтгэлээр бялхаж байсан нь лавтай.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан үе саяхан. 2011-2012 онд Монголын эдийн засаг маш хурдацтай өсөж буй тухай мэдээ дэлхийн хамаг л том хэвлэлүүдээр бичигдэж байхад Монголд төрсөндөө баярлах, бахархах хүн олон байв.

Монголын үрс маш олон болж, гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан нь хоёр жилийн өмнө. Өмнөговь аймагт мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийн аз жаргалаар бялхсан зургийг хараад монголчууд өөрийн эрхгүй баярлаж, хайрлан энхрийлж байсан юм.

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Дэлхийн мисс” наадмын түүхэнд манай улсаас хамгийн амжилттай оролцсон хүн бол өнгөрсөн жилийн мисс А.Баярцэцэг. “Шилдэг авъяас” төрөлд шалгарсан тэрбээр монгол уламжлал, соёлыг агуулсан танилцуулга видео, уран бичлэгийн авьяасаараа дэлхийд гайхагдсан билээ.

Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ийн албан ёсны цуврал “Марко Поло” кинонд Ариг Бөх хааны дүрийг бүтээснээр монголчууд Холливудад хөл тавих үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Түүний араас залган жүжигчин Ц.Цэрэнболд, мисс А.Баярцэцэг тэргүүтэй монгол уран бүтээлчид тус киноны хоёрдугаар улиралд дүрээ мөнхөлсөн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Олимпын эрхийн төлөө хагас шигшээд шалгарсан бөхчүүд
2
4 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
3
4 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
39
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.