Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Владимир Кличкогийн үе дууслаа

Арнольд Шварценеггер “Маш сонирхолтой тулаан боллоо. Жошуад ялсанд нь баяр хүргэе. Би Кличког даагаа нэхнэ гэж найдаж байна” гэж ярьсан байна.


Их Британийн Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд IBF, WBA холбоодын аваргын бүсийн төлөө супер тулаан боллоо. Сүүлийн арван жил мэргэжлийн боксын хүнд жинг эзэгнэсэн 41 настай Украины алдарт боксчин Владимир Кличко нутгийн тамирчин 27 настай Энтони Жошуатай хийсэн энэ тулааныг 90 мянган хүн үзэж сонирхлоо. Тоглолт тун сонирхолтой явагдаж, Кличко 5-р үед, Энтони 6-р үед нокдаунд орж унасан.

Харин 11 дүгээр үед Жошуа Кличког хоёр удаа унагааж, шүүгч тэмцээнийг зогсоосноор мэргэжлийн боксын хүнд жинд ах дүү Кличко нарын үе дууссаныг зарлан тунхаглалаа. Хэдий Кличко ялагдсан ч тэрбээр 1.5 жил рингэнд гараагүй байсныг нь дурдах хэрэгтэй. Харин 2012 оны олимпийн аварга Жошуа IBF холбооны аваргын бүсээ хочр удаа хамгаалаад байсан юм. Энтони Жошуа мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, бүгдийг нь хүнд цохилтоор дуусгасан сүрдэм амжилттай хүнд жингийн аваргын бүснүүдийг нэгтгэж эхлээд байна. Харин Кличко зодог тайлах шинжтэй.

Тулааныг үзсэн жүжигчин Арнольд Шварценеггер “Маш сонирхолтой тулаан боллоо. Жошуад ялсанд нь баяр хүргэе. Би Кличког даагаа нэхнэ гэж найдаж байна” гэж ярьсан байна. Хоёр тамирчны гэрээнд даагаа нэхэх тоглолтын талаар дурдсан байгаа ч Кличко дахин рингэнд гарах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.  

Жошуа Уотфорд хотод төрсөн. Ээж нь нигер, аав нь нигер – ирландын хольцтой. Төрөлх эх орон Нигеридээ буцан очсон ч эцэг эх нь салсан тул Жошуа ээж, эгчийн хамт Англид амьдрахаар шийджээ. Сургуулиа төгсөөд тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан хүү 17 настайдаа Лондонд ирж, боксоор хичээллэж эхэлсэн юм. Сонирхогчдын боксоор 43 тулалдаж, гуравхан ялагдсан залуу Лондонгийн олимпод оролцох боломжтой боллоо. Сонирхогчдын боксын дээд хэмжээ болсон олимпийн аварга болоод тэр мэргэжилд шилжсэн. Мэргэжилд хийсэн 19 тулаанаа бүгдийг хүнд цохилтоор ялсан. Промоутер Эдди Хирнтэй хамтран ажилласнаар Жошуа супер од болон хувирсан гэдэг. Хөлбөмбөгийн “Уэмбли” цэнгэлдэх дүүрэн үзэгч, ивээн тэтгэгчид, Тв шоу, зар сурталчилгаа, олон нийтийн сүлжээ гээд түүнд дутуу юм үгүй. Кличког ялсныхаа дараа тэр “Бокс бол сэтгэлийн хүч. Кличког маш их хүндэлж явдгаа хэлмээр байна. Би түүнийг шүтэн биширдэг, Кличко бол хүүхэд залуусын даган дууриах ёстой хүн. Лондон хотдоо би хайртай” гэж хэлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
7
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.