Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монголын анхны "GAP" програмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Томүжин академи Монгол дахь Америкийн Их Сургуультай хамтран Монголын хамгийн анхны "GAP" програмыг зохион байгуулж байна.


Юуны өмнө та бүхэндээ GAP Year гэж юу болох талаар товчхон танилцуулъя. GAP Year гэдэг нь ахлах сургууль төгссөний дараа их сургуульд орохын өмнө өөрийгөө хөгжүүлэх зорилготойгоор авдаг жилийн завсарлага юм. Дэлхийн орнууд болон топ их дээд сургуулиуд тухайн жилийн завсарлаганд зориулан сурагчдыгаа дэмжиж төрөл бүрийн програмууд явуулдаг билээ.

Гэвч Монголд "GAP" програм төдийлөн байдаггүй билээ. Харин Томүжин академи Монгол дахь Америкийн Их Сургуультай хамтран Монголын хамгийн анхны "GAP" програмыг бий болгож байгаа бөгөөд сурагчдад өөрийгөө таньж мэдэх мөн хүссэн сургуульдаа элсэн суралцахад нь чиглүүлэг өгөх зорилготой юм.

Програмын хугацаанд ажиллах зүйлүүд:

Америкийн их дээд сургуулиудын “Holistic Admissions” гэх сонгон шалгаруултанд сурагчдаа бэлтгэх зорилгоор академик болон академик бус гэсэн хоёр категорийн дагуу боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Академик хөтөлбөрт “SAT Reasoning”, “SAT Subject”, “TOEFL” гэх Америкийн их дээд сургуульд ороход шаардагддаг шалгалтуудын бэлтгэл орсон. Түүнчлэн АНУ-ын сургуулиудад өргөдөл бөглөх систем болох “Common application”-ыг хэрхэн амжилттай бөглөх мөн энэхүү систем дэх 250-650 үгтэй эсээг хэрхэн амжилттай бичих талаар сургалт семинар заах билээ. Харин академик бус хөтөлбөрт дадлага ажил, сайн дурын ажил, хувь хүний хөгжлийн семинарууд, багийн төсөл зэрэг орсон байгаа.

"GAP Year" програмын онцлог

1. Энэхүү "GAP" програмын хамгийн түрүүнд онцлох ёстой зүйл нь туршлагатай багш нар, хувийн зөвлөгөө өгөх зөвлөгчид билээ. Багш нар болон зөвлөгчид нь яг адилхан замаар яваад үзчихсэн ба дэлхийн шилдэг сургуулиудад амжилттай элсэн орсон Монголчууд учир гарцаагүй сайн зөвлөгч, чиглүүлэгч байж чадна гэдэгт итгэлтэй байна. 

2. Бусад орны ихэнх програмууд аялал эсвэл боловсрол гэх мэтээр зөвхөн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг бол Монголын хамгийн анхны "GAP" програм нь академик болон академик бус хөтөлбөрүүдийг зэрэг хамруулснаараа дэлхийн өнцөг булан бүрт буй "GAP" програмуудаас давуу талтай. Ийнхүү академик болон академик бус хөтөлбөрийг зэрэг хамруулсан нь дөнгөж төгсөх жилээ л сургууль, мэргэжлээ бодож эхэлдэг Монгол сурагчдын онцлогт илүү тохирсон хөтөлбөр юм. 

3. "GAP" програмын зорилго нь сурагчдаа “Holistic admissions” гэх АНУ-ын элсэлтийн системд амжилттай бэлтгэх бөгөөд тухайлбал, семинаруудаараа дамжуулан:

● Харилцааны 
● Манлайлах
● Суралцах 
● Илтгэх 
● Бичих гэх мэт ур чадварууд эзэмшүүлнэ. Ингэснээр тухайн сурагч дан ганц академик талдаа хөгжих бус хувь хүнийхээ хувьд асар их хөгжих болно. 

4. Энэхүү програм нь тооноос илүү чанарыг эрхэмлэх үүднээс зөвхөн 12 сурагчийг шалгаруулж авч байгаа учир чанартай бөгөөд хүртээлтэй програм байх болно. Хамгийн чухал нь хувь хүнд бүх анхаарлаа төвлөрүүлэн хувийн зөвлөгөө өгч тухайн сурагчтай тулж ажилладаг ганцаарчилсан олон талт боловсрол олгох юм хөтөлбөр билээ.  

5. 63 үзэл бодол, 63 түүхийг өгүүлэх Монголын шилдэг 63 лидерүүдтэй танилцуулах “Local Inspiration” үйл ажиллагаан дээр танилцсан хүмүүсээс ихийг сурч илүү их хөгжих боломжтой юм. Цаашдаа ч тэрхүү хүмүүстэй холбоотой байж зөвлөгөө авах боломжтой. 

6. Энэхүү програмын дагуу өөрсдийн сонирхсон компаниудад дадлага ажил хийх үүдийг нээж өгөх ба дадлага ажил хийснээр өөрийн хүсэл тэмүүллийг олж авахаас гадна, өөрийн хүссэн мэргэжил юу болохыг мэдэж авч чадна. Сурагчид ажил хийснээр их сургуульд ороод ямар хичээл сонгохоо сайн мэдээд зогсохгүй их сургуулийн өргөдөл бөглөхөд ч давуу тал болж үнэлэгдэх юм. 

7. Сайн дурын ажил нь тухайн сурагчийн хувь хүний хүн чанар нийгмийн идэвх санаачлагыг илтгэдэг бөгөөд Америкийн их дээд сургуульд 50-200 цагийн сайн дурын ажил хийхийг шаарддаг байна. Энэхүү програмын сурагчид 150 цаг сайн дурын ажил хийх юм.

Томүжингийн сурагчдын өмнө нь хийж байсан сайн дурын ажлууд:

- Achilles Marathon буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан марафонд зохион байгуулахад тусалсан 
- Хувь хүний хөгжлийн клуб нээж сургалт семинарууд оюутан залуучуудад зохион байгуулсан 
- Англи хэлний ярианы клуб нээж хүүхдүүдийн англи хэлэнд тусалсан 

8. Мөн энэхүү програмын сурагчид тодорхой хэмжээний төсөвтэйгээр багийн төсөл хэрэгжүүлэх ба мөн л их сургуульд тэнцэхэд нь томоохон хувь нэмэр оруулах билээ. Өмнө нь Томүжингийн сурагчдаас гарсан санаануудаас дурдвал:

- 3D Printer-ээр хѳгжлийн бэрхшээлтэй иргэдэд хиймэл гар, хѳл хийж ѳгѳх
- Зураг зурж үзэсгэлэн гарган зургаа заран асрамжийн газрын хүүхдүүдэд хандив ѳгѳх
- Богино хэмжээний кино хийж кино фестивальд оролцох
- Вебсайт хийн блог хөтлөх

9. Маш их ачаалалтайн хажуугаар мөн сурагчдын стрессийг тайлах хөгжилтэй үйл ажиллагаануудыг хөтөлбөртөө оруулсан. Жишээ нь бид Монголын томоохон үйлдвэр, компаниуд дээр очиж үзэхээс гадна хамт олноороо зураг зурах, хоол идэх, кино үзэх, парк явж дугуй унах гэх мэт зүйлүүд хийнэ. Энэ нь хичээл болон ажлын ачааллыг буруулж хамт олонтойгоо дурсамж бүтээн, сайн найзуудтай болгоно. 

Томүжин академи Монгол дахь Америкийн Их Сургуультай хамтарсан "GAP" програм нь дээрх хөтөлбөрүүдийг бүгдийг хамруулсан бөгөөд таны мөрөөдлийн сургуульдаа суралцах аялалд хамгийн сайн чиглүүлэгч тань болж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү програм нь 5 сарын 15-нд сурагчдаа авч дуусах тул та яараарай. 

Ингээд таны мөрөөдлийн сургуульдаа суралцах аялалд амжилт хүсье. 

Бүртгүүлэх хуудас:  

https://www.jotform.com/tomujin2017/gap
https://www.facebook.com/tomujinacademy/

Энэхүү програмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Нийтлэл бэлтгэсэн: Б.Оюундарь
Редакторласан: Ч.Сарангоо 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.