Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны заавал үзэх ёстой, сүүлийн онуудад гарсан ШИЛДЭГ 10 кино

Өнгөрсөн онд гарсан сэтгэл хөдөлгөм, сонирхолтой 10 киног хүргэж байна.


Бараг өдөр бүр шинэ киноны нээлт болж, тоо томшгүй олон бүтээлийн “каталог”-оос юу сонгохоо мэдэхгүй байж байтал нэг мэдэхнээ шинэ кино хуучирсан байдаг. Тэр дунд үзүүштэй, ухаарал хайрлам олон бүтээл орхигдох нь бий. Тэдгээр киног үзэж амжаагүй хүмүүст зориулан өнгөрсөн онд гарсан сэтгэл хөдөлгөм, сонирхолтой 10 киног хүргэж байна. 

1. Steve Jobs 

Стив Жобс чадварлаг удирдагч бөгөөд агуу бизнесс эрхлэгч байсан. Дэлхийн хүн бүхэн түүнийг “Apple” компанийг үүсгэн байгуулагч гэдгээр нь мэднэ. Энэхүү өндөрлөгт хүрэх гэж Жобс юу туулсныг хүн бүр мэддэггүй. Тэгвэл энэ кино түүний тухай бүхнийг өгүүлнэ. 

2. The Hateful Eight 

Энэхүү кинонд АНУ-ын дайны дараах үеийн тухай өгүүлдэг. Цуут анчин цаазаар авах ялтай гэмт хэрэгтнийг Улаан хавцал руу аваачих үүрэгтэй яваа. Улаан хавцал орох замд түүнтэй хэсэг аялагч таатааралдаж, зам нийлнэ. Гэвч цасан шуурга шуурснаас замаасаа хазайж хоргодох газар хайх шаардлагатай болно.

3. The Big Short 

“Big Short”-ийг бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилан таамагласан алсын хараатай хэдэн залуугийн тухай гардаг.

4. Joy

Итали гаралтай америк бүсгүй Жой бага байхын л мөрөөдөмтгий, амжилтын тухай ярьсан хүүхэд байв. Гэтэл бодит амьдрал төсөөлснөөс нь эрс өөр байна. Нөхрөөсөө салж, бага цалинтай газар ажиллаж, ганц бие ээж болсон тэрээр зөвхөн өөрийнхөө л хүчээр амжилтад хүрнэ гэдгийг ойлгож тэмцэх болно.

5. Solace

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд учир битүүлэг цуврал аллагатай тулгардаг. Алуурчин хүмүүсийг огт өвтгөхгүй хөнөөх бөгөөд ямар ч ул мөр үлдээдэггүй учраас мөрдөгчид зөн билэгтэй Жони Клэнсид хандана.

6. The Finest Hours 

Киног 1952 онд болон бодит үйл явдлаас сэдэвлэжээ. Газрын тос тээвэрлэгч хөлөг хүчтэй шуурганд өртөж живж эхэлнэ. Давалгаа их хүчтэй байсан учраас далайчид аврах завь ашиглаж чадахгүйд хүрнэ. Аврах багийнхан моторт завиар шуурганы голомтод байгаа хүмүүсийг аврахаар явна.

7. How To Be Single 

Найз залуутайгаа амьдрахаас залхсан Элис эгч Мэгигийнх рүүгээ нүүнэ. Элис шинэ ажилд орох бөгөөд Робин гэх эмэгтэйтэй танилцаж түүний галзуу хэв маягтай танилцана.

8. Чемпионы: Быстрее, Выше, Сильнее 

Энэхүү кинонд дэлхийн спортын оргил Олимпийн наадмаас нийт есөн алтан медаль авсан гурван тамирчны тухай гардаг. 

9. Trumbo 

Далтон Трамбо бол Холливудын амжилттай яваа зохиолчдын нэг. Гэвч коммунизмыг суртачилсан хэргээр хар жагсаалтад орно. Кинонд авьястай, чадвартай хүнийг хэн ч, юу ч зогсоож чадахгүй гэдгийг харуулжээ.

10. Mr. Holmes 

Дэлхийн хамгийн алдартай мөрдөгч ажлаасаа хөндийрөөд уджээ. Тэрээр хуучин тосгонд үлдсэн насаа амгалан өнгөрөөхийг хүснэ. Гэвч түүний дутуу орхисон нэг хэрэг тайван байлгахгүй. Хэргийн учрыг олох гэж Холмэс багагүй адал явдалыг туулна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
20
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.