Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Архи, согтууруулах ундаатай хольж хэрэглэхэд тохиромжгүй 5 зүйл

Уншигчдадаа анхааруулга болгон дараах таван санамжийг хүргэж байна.


Өлөн элгэн дээрээ согтууруулах ундаа хэрэглэх нь тийм ч сайхан санаа биш. Архи, согтууруулах ундаатай хольж хэрэглэхэд зохимжтой хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг бол эсрэгээрээ таны хууч өвчнийг сэдрээж, даамжруулдаг хүнсний бүтээгдэхүүн гэж бий. Уншигчдадаа анхааруулга болгон дараах таван санамжийг хүргэж байна.

1. Түргэн хоол 

Түргэн хоол хүний биед тусгүйг бараг хүн бүхэн мэдэх биз. Архи, согтууруулах ундаатай хослуулж хэрэглэвэл бүр ч муу. Ингэж хэрэгллэх нь элгэнд өгөх ачааллыг хоёр дахин нэмэгдүүлдэг.

2. Хийжүүлсэн ундаа 

2013 онд америк эрдэмтдийн гаргасан судалгаагаар архи, согтууруулах ундааг хийжүүлсэн ундаатай хослуулан хэрэглэх нь аймшигт хордлогод хүргэх, цусны эргэлтийг сааруулах аюултай.

3. Давстай зууш 

Та яагаад баар, цэнгээний газруудад инхэнхдээ давсархаг зууш (чипс, давстай самар г.м) зардаг гэж бодож байна? Тэгвэл хариулт нь маш энгийн. Давстай зууш шингэн юм уух хүслийг маш ихээр өдөөдөг. Улмаар та цангаж дахин дахин уух юм захиална.

4. Кофе болон энергийн ундаа 

Архи, согтууруулах ундаа нь хүний мэдрэлийн системд маш ихээр нөлөөж байдаг. Харин үүний дээр нэмж кафеиний агууламж өндөртэй зүйл хэрэглэвэл бага согтсон, эсвэл бүр согтоогүй мэт санагдаж илүү их уухад хүргэнэ. 

5. Шээс хөөх бүтээгдэхүүнүүд 

Зарим бүтээгдэхүүн биеэс шингэнийг түргэн гадагшлуулдаг. Үүнд яншуй, цагаан гаа, цангис жимсний шүүс, хүнсний ногоо, кофе зэрэг багтана. Согтууруулах ундаа хэрэглэх үедээ эдгээрээс альболох зайлсхийх хэрэгтэй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
28
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.