Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бидний өвөг дээдэс Пикассогоос дутахгүй зурдаг байсныг харуулах түүх


Израилийн төрийн далбаан дээрх тамганы эх нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Далайн дуулга” уулын Хөх үзүүрийн хадан дээр байдгийг соёлын гавьяат зүтгэлтэн Го.Аким баталдаг.



Монголчууд хадны зургийг “Тэнгэрийн хүүхдүүдийн бичээс” гэж үздэг байсныг шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам ярьдаг. Үүний нэг баталгаа нь Дундговь аймгийн Дэл уулын дөрвөлжин булшин дээрх хананы зураг аж. Уг зурагт есөн хүн гараасаа хөтлөн тойрон бүжиж буйг дүрсэлсэн аж.

Үүнээс сэдэвлсэн бүжиг дэглээч Д.Энхгэрэл “Хаданд амилсан тамга” этно-модерн бүжиг дэглэн, найруулан тавьжээ.



Энэ мэтчлэн эртний хүмүүсийн хадан дээр бичиж үлдээсэн дохио тэмдэгтүүд Монгол оронд олон. Монголд  хадны зураг бүхий 500 гаруй цогцолбор газар байгаагаас ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалыг бүртгэн авсан юм. Алтайн нурууны ганцхан хэсэг л гэхэд 70 мянган хадны зураг, түүхийн хөшөө дурсгалтай. Монгол дахь хадны  зургууд агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнээрээ дэлхий дахины анхаарлыг ихээр татдаг. “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, Ойллого, Ярилцаан” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ЮНЕСКО-гийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн жил зохион байгуулсны учир энэ.



Урц овоохой нь салхи, бороо, нарны туяанаас халхлах ёстой бол дүрс, дүрслэл нь ухамсрын цаадах бодитой, ямар нэгэн нууцлаг хүчнээс хамгаалах ёстой байв. Нэг үгээр хэлэхэд, эртний өвөг маань хадны зургийг ид шидийн зорилгоор ашигладаг байсныг судлаачид нотолдог. Нөгөө талаас, хэдэн мянганы тэртээд хамаарах хадан дээрх зургууд дохио тэмдэгтийг дамжуулах хэрэгсэл, бэлгэдлийн нарийн тогтолцоо болдог.



Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уран зураг таашаах, урлагийн бүтээл цуглуулах сонирхол монголчуудын эртний өвөг, байгалийн галерей болох хадны зургуудтай холбоотой байх магадлал өндөр. Учир нь багаасаа тэдгээр өвийг харж, сонирхож өссөн нь том болоход нь дүрслэгт урлагт хөтөлсөн болов уу. Хадны зургуудыг ажиглан үзэхэд модерн урлагийн түүчээлэгсэд, тэр дундаа Пикассогийн бүтээлүүдтэй төстэй шинж ажиглагддаг хэмээн тэрбээр ярьсан.



Түүний энэ бодлыг хуваалцдаг судлаач, түүхчид ч цөөнгүй. Тухайлбал, Английн урлаг судлаач Жонатан Жонес “30 мянган жилийн түүхтэй модерн урлаг” нийтлэлдээ дурдсан нь бий. Алдарт Клод Моне, Пабло Пикассо нарын эх сэдэл нь эртний хүмүүсийн үлдээсэн хадан дээрх зургууд байх магадлал өндрийг тэр онцолжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
35
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.03 58.18.131.219

Пикассо 20-р зууныг бүхэлд нь хуурсан. Үнэндээ түүний Зураг бол хог юм

0 Хариулах