Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн эхэллээ

Германы Гамбург хотод болох ДАШТ-д оролцох эрхийг Азийн аваргын жин тус бүрийн эхний зургаан боксчин авна.


Узбекистаны нийслэл Ташкент хотод Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн боксын тэмцээн дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 7 хүртэл явагдана. "Узбекистан” спорт цогцолборт олж байгаа тус тэмцээнд Хятад, Энэтхэг, Иран, Иордан, Казахстан, БНСУ, Монгол, Пакистан, Шри-Ланк, Тажикистан, Туркменистан, Киргизстан, Афганистан, Малайз, Бутан, Ливан, Балба, Палестин, Катар, Сингапур, Таиланд, Индонез, Филиппин, Япон, Тайвань, АНЭУ, Ирак, Сири, Узбекистан гэсэн 29 орны 200 гаруй тамирчин хүч сорьж байна.

Эрэгтэйчүүдийн 10 жинд тивийн аваргын медаль болон ДАШТ-д оролцох 60 эрхийн төлөө тамирчид тулалдаж байна. Наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 4-нд Германы Гамбург хотод болох ДАШТ-д оролцох эрхийг Азийн аваргын жин тус бүрийн эхний зургаан боксчин авна.
Өчигдөр манай тамирчид эхний тулаанаа хийсэн бөгөөд 56 кг-ийн жинд Б.Мишээлт Туркменистаны Ш.Мырадовт ялагджээ. Харин 52 кг-д М.Гандулам Бутаны боксчинг ялсан байна.

Монголын Үндэсний шигшээ баг
49 кг-д Г.Ган-Эрдэнэ
52 кг-д М.Гандулам
56 кг-д Б.Мишээлт
60 кг-д MУГТ Д.Отгондалай
64 кг-д Б.Чинзориг
69 кг-д Б.Түвшинбат
75 кг-д Ж.Отгонжаргал
91 кг-д С.Эрдэнэбаяр
+91 кг-д Т.Эрболат нар багтсан. Үндэсний шигшээ багийг МУГД Д.Батсүрэн удирдаж байна. Б.Гандулам /52 кг/ БНСУ-ын Ким Ин Кьютай, 60 кг-д Д.Отгондалай Бутан, Шри Ланкын тамирчдын ялсантай, 69 кг-д Б.Түвшинбат Тайвань, Туркменстаны тамирчдын ялсантай, Г.Ган-Эрдэнэ /48 кг/ БНСУ-ын Ли Ён Чантай, Б.Чинзориг /64 кг/ Иран, Балбын тамирчдын  ялсантай, Ж.Отгонжаргал /75 кг/ Сирийн Абдул Аззизтай, С.Эрдэнэбаяр /91 кг/ Энэтхэгийн Сумит Сангвантай, Т.Ерболат /+91 кг/ Казахстаны К.Кункабаевтай тоглоно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
20
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.