Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Бүхнийг ялан дийлж” болохыг харуулсан холливудын 10 гэр бүл

Дэлхий дахинд аз жаргалтай гэр бүлийн жишээ болж чадсан олны танил 10 гэр бүл


Аз жаргалтай гэрлэлт ховор бол олны танил хүмүүсийн гэрлэлт бүр ч богино настай. Гэхдээ дэлхий дахинд аз жаргалтай гэр бүлийн жишээ болж чадсан олны танил 10 гэр бүлийг уншигчдадаа хүргэж байна.

1. Мэрил Стрип болон Дон Гаммэр

Архитектор Дон Гаммэр,  Оскарын шагналт жүжигчин Мэрил Стрип нар гэр бүл болоод 39 жил болжээ. Тэдний гурван охин болох Мэми, Грэйс, Луиза нар ээжийнхээ зан мөрөөр явсан бол хүү Хэнри нь хөгжимчин аж. Мэрил хэлэхдээ “Бидний урт удаан харилцааны нууц нь бие биеэ сайн ойлгож, сонсох юм” хэмээжээ.

2. Дэвид болон Виктория Бэкхэм

Дэлхийн хамгийн сайхан хосуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дөрвөн хүүхдийн эцэг, алдартай хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм эхнэрээ хуурсан гэх цуурхал хэд хэдэн удаа гарсан ч хос хамтдаа 18 дахь жилээ үдэж байна.

3. Хью Жэкман болон Дэборра- Ли Фернесс

Хью Жэкман болон түүний эхнэр Дэборра-Ли Фернесс төрөлх нутаг Австралидаа 1995 онд танилцаж нэг жилийн дараа гэр бүл болжээ. 13 насны зөрүүтэй нь тэдний харилцаанд сэв суулгасангүй.

4. Курт Рассель болон Голди Хаун

Холливудын хамгийн адартай хосуудын нэг болох Курт Рассэл болон Голди Хоун нар хамтран амьдраад 35 жил болсон ч гэрлэлтээ батлуулаагүй байгаа аж.  Голди хэлэхдээ “Хамгийн чухал нь гэрлэлт биш. Харин бие биедээ хайртай байх нь л хамгийн чухал.”

5. Боно болон Элисон Хьюсон

Итгэхэд хэцүү ч тэд ахлах сургуульд байхдаа танилцаж байж (15-16 настайдаа ). Тэд гэр бүл болоод 36 жил болж буй.

6. Сара Жеэссика Паркер болон Мэттью Бродерик

1990-ээд онд танилцахдаа хэн хэн нь ид алдаршиж явжээ. Тэд 20 жил эв найртай амьдарч, өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон. 

7. Жон Траволта болон Кэлли Пресстон 

Кэлли Жонтой танилцахдаа жүжигчин Чарли Шинтэй гэрлэсэн байсан бөгөөд хожим 1991 онд Жонтой гэрлэсэн аж. Том хүүгээ 2009 онд алдсан нь тэдний харилцааг илүү бат бэх болгосон гэж тэд ярьдаг.

8. Том Хэнкс болон Рита Уилсон

“Чи ганцаардлыг эрхэмлэдэг бол эхнэр ямар хэрэгтэй юм бэ?” гэж Рита асуухад Том “Би энэ амьдралдаа хоёр л зүйлийг чин сэтгэлээсээ хайрладаг. - Ганцаардал, бас чамайг.” гэж хэлсэн байдаг. Тэд гэр бүл болоод 29 жил болжээ.

9. Майкл Дуглас болон Кэтрин Зета- Жонс 

Олон насны зөрүүтэй хос бат бөх гэр бүлийг бий болгож хоёр ч хүүхдийн эцэг, эх болсон . Кэтрин Мөн нөхрийнхөө хүнд өвчнийг эдгээхэд нь тус болж, дэргэд нь байж сэтгэл зүйгээр нь дэмждэг байжээ. Тэд гэр бүл болоод 17 жил болж байгаа аж.

10. Вилл Смит болон  Жада Пинкэтт- Смит

Тэд анх 1995 онд танилцаж байжээ. Бусад гэр бүлийн л адил хэрүүл маргаан, уналт байсан ч харилцаан дээрээ байнга ажиллаж, бие биедээ итгэсний хүчинд өдий зэрэгтэй харилцаагаа авч үлдсэн гэж тэд ярьдаг. Тэд гэр бүл болоод 19 жил болж буй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
8
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.