Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын 3 эмэгтэй жүдоч Азербайжаны шигшээд орлоо

Азербайжаны Баку хотод эхлэх Исламын улсуудын эв нэгдлийн IV наадамд тэд Азербайжаны шигшээ багийн өмнөөс анхны барилдаанаа хийх юм.


Азербайжаны жүдо бөхийн холбооноос “Токио 2020” наадамд бэлтгэн, эмэгтэйчүүдийн шигшээ багаа хүчирхэгжүүлэх эхний алхмуудаа авч эхэллээ. “Рио 2016” наадмын дараа эмэгтэй жүдо сулхан байгааг дүгнэн хэлэлцэж, Токиод ямар ч гэсэн хэд хэдэн жинд тамирчин оруулах зорилт тавьсан юм. Ингээд юуны өмнө Монголоос гурван эмэгтэй тамирчинг урьж, шигшээ багийнхаа нэрийн өмнөөс барилдуулах болжээ.

“Женко” клубын Э.Базаррагчаа 48 кг, П.Буянхишиг 52 кг, М.Ичинхорлоо 57 кг нар ийнхүү Азербайжаны шигшээ багийн тамирчид боллоо. Тэднээс гадна Украины Ирина Киндзерска (+78 кг) тус улсын шигшээд элсэн орсон байна. 21 настай Э.Базаррагчаа 2016 оны УАШТ-ий аварга, 2017 оны мөнгөн медальт, 2015 оны Азийн залуучуудын аваргын хүрэл, 2010 оны Азийн өсвөрийн АШТ-ий хүрэл медальт бол П.Буянхишиг (19 нас) улсын аваргын мөнгө, хүрэл медальтай залуу тамирчид. М.Ичинхорлоо (19 нас) Asian U18 Championships Bangkok тэмцээний аварга.  

Энэ сарын 12-нд Азербайжаны Баку хотод эхлэх Исламын улсуудын эв нэгдлийн IV наадамд тэд Азербайжаны шигшээ багийн өмнөөс анхны барилдаанаа хийх юм. Сүүлийн үед монгол эмэгтэй жүдочдын ур чадвар өсөж, дэлхийд гайхагдаж эхэлсэн тул Монголын эмэгтэй тамирчдад анхаарлаа хандуулсан гэж тус улсын жүдогийн холбооныхон ярьж байна. Гэхдээ мэдээж алдартай томчуудыг авчрах хэцүү тул залуу, олон улсын тэмцээнд нэрээ дөнгөж гаргаж эхэлж байгаа жүдочдыг сонгожээ.

Nazlican KILIC (TUR) - Bazarragchaa ERDENEBAT (MGL) @ U48 - Grand Prix Samsun 2016

Buyankhishig PUREVSUREN (MGL) - Khulan TSEREGBAATAR (MGL) @ U57 - Grand Prix Ulaanbaatar 2016

Emilia KANERVA (FIN) - Ichinkhorloo MUNKHTSEDEV (MGL) @ U57 - World U18 Championships Sarajevo 2015

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
41
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.