Хайх зүйлээ бичнэ үү

мин

Буриадууд “Шүрэн”-гийн УЦС-ыг эсэргүүцэж, клип гаргав

Хөгжимчин Еши Дармахеев морин хуураар алдарт дуучин Виктор Цойн “Группа крови” дууг тоглосон тус клип


ОХУ-ын Буриадын олон нийтийн "Новая энергия” байгууллагаас Сэлэнгэ мөрөн дээр барих Монголын УЦС-ын төслийг эсэргүүцэж, клип гаргажээ. Хөгжимчин Еши Дармахеев морин хуураар алдарт дуучин Виктор Цойн “Группа крови” дууг тоглосон тус клипт залуучууд ханан дээр "delгэс” гэсэн бичиг бичиж байх аж.

"Delгэс” гэдэг нь УЦС-ыг устгах гэсэн утгатай бөгөөд бичлэгийн төгсгөлд газар дээр бичсэн "delгэс” шатаж харагдана. Мөн Улаан-Үд хотынхон "байкалживи” гэсэн бичиг барьж, манай УЦС-ын төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд Улаан-Үд дэх Монголын Консулын газрын өмнө жагссан. Цаашдаа Буриадын иргэдийн гарын үсгийг цуглуулж, ОХУ-ын Төрийн Думд илгээх зорилготой байгаа гэнэ.

“Шүрэн”, “Эгийн гол” УЦС-ын төслийг ОХУ эрс эсэргүүцэж байгаа. Байгаль нуурыг ширгээнэ, экологийн аюул учруулна хэмээн тэд үзэж байгаа юм. Оросууд эсэргүүцээд зогсохгүй төслийг санхүүжүүлэгч “Дэлхийн банк” болон Хятадын талд дарамт үзүүлсээр төслийг зогсоож орхисон. Ингээд “Шүрэн” УЦС-ын талаар өнгөрсөн гуравдугаар сарын 20-24-нд Буриадад ард түмний санал асуулга явуулсан билээ. Засгийн газраас нь манай УЦС-ын төслийг “харлуулсан”, муулсан сөрөг мэдээллийг эрчимтэй цацаж, сурталчилгаа хийсэн тул буриадууд санал асуулгаар “Шүрэн” УЦС-ыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Одоо энэ сарын 16-18-нд Эрхүүд бас манай УЦС-ын төслийн талаар “Дэмжих үү, үгүй юу” гэсэн санал асуулга явагдана. Түүнээс өмнө сурталчилгаагаа эрчимжүүлж, төслийг бүрмөсөн зогсоох санаатай байгаа нь харагдана.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
6
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.