Хайх зүйлээ бичнэ үү

мин

Зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ

Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд аж.


Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлсэн бөгөөд ирэх сард 6 хүүхдийг зүрхний мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болсон юм.

Эмчилгээнд орох 6 хүүхэд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт амьдардаг аж. Эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж, гарын бэлэг гардуулав.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
3
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
25
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.