Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Гоо Монгол” комик номыг бүтээжээ

42 нүүрнээс бүтсэн 12 цуврал гарах аж.


Монгол Улсын дархан цаазат болон байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд нийт 68 газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийг танин мэдүүлсэн зурагт өгүүлэмж бүхий 42 нүүрнээс бүтсэн 12 цуврал “Гоо Монгол” комик номыг бүтээжээ. 

Энэхүү цуврал комикийг  1 жилийн хугацаатай төслийн хүрээнд бүтээсэн байна. “Гоо Монгол” комикийн үр нөлөөгөөр энэ цаг үеийн монгол хүүхдүүд төрөлх орныхоо байгаль орчны зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийн талаар нарийн тодорхой ойлголттой болох бөгөөд хүн, байгалийн зөв зохистой харилцаанд суралцах юм. Мөн тус номыг гадаад хэл дээр хэвлэн түгээснээр дэлхийн хэмжээнд Монголын газар нутгийн онцлогийг танин мэдүүлэх өндөр ач холбогдолтой аж.

Монгол улсын төрийн онцгой хамгаалалтад байдаг газар нутгаас 68-ийг нь сонгон авч уг номонд тусгах бөгөөд 1-2 дэвтэрт Хөвсгөл аймгийн Тэнгис-Шишгид, Улаан тайга, Хорьдол Сарьдаг, Хөвсгөл далай, Даяндээрхийн агуй гэсэн таван газар багтаж байгаа юм. Энэ мэтчилэн үлдсэн 63 газрыг 10 дэвтэр номонд багцлан оруулах байдлаар тухайн газар тус бүрийн түүх, домгийг уран зохиолын шинэлэг хэлбэрт шилжүүлэн зургийн зохиолыг нь гаргах ба газар тус бүрт орших нэн ховордсон амьтдын талаар зураглан өгүүлэх юм байна.

Мөн эхний дэвтэр нь андройд ухаалаг утсанд суурилсан хэлбэрээр гарсан тул энэ линкээр татаж авах боломжтой.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
28
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.