Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мэдрэмжтэй, күүл Siente-гийн тухай сонирхолтой 11 баримт

Хэдийгээр “Siente” студи нээгдээд есхөн сар болсон ч аль хэдийнээ олны танил болжээ. Түүний хөрөг зураг болон баримтат чиглэлийн зургуудийг фэйсбүүкийн “Siente Photography” хуудаснаас үзэж болно. Гэхдээ түүний чадвар зөвхөн гэрэл зургаар хязгаарлагдахгүй.


Хэдийгээр “Siente” студи нээгдээд есхөн сар болсон ч аль хэдийнээ олны танил болжээ. Түүний хөрөг зураг болон баримтат чиглэлийн зургуудийг фэйсбүүкийн “Siente Photography” хуудаснаас үзэж болно. Гэхдээ түүний чадвар зөвхөн гэрэл зургаар хязгаарлагдахгүй.

1.    25 настай тэрбээр хүмүүст өөрийн олж харсан, мэдэрсэн зүйлсийг түгээн, хуваалцах хүсэлтэй. 



2.    “Шихихутаг” их сургуулийг 2012 онд эрх зүйн чиглэлээр төгссөн. Өдгөө Sentience Studio агентлагийн бүтээлч ажиллагаа хариуцсан захирал бөгөөд хамтран үүсгэн байгуулагч юм. 



3.    Анимейшн, уянгын драм, аймшгийн кинонд дуртай. Шөнө ганцаар “Pink Floyd” хамтлагийн дуунуудаас сонсож суух нь цөөнгүй. 



4.    Siente зураг авахаас гадна дуулах дуртай. Хэдийнэ олонд түгсэн хэд хэдэн дуутай. Мөн клип нь маш мэдрэмжтэй, бүтээлч. 


5.    “Beatles”, “Pink Floyd”, “Radiohead” болон “Харанга” хамтлагийн фэн. 


6.    Тэр бүх зургуудаа өөрөө авдаг. “Хааяа өөрийн авдаг чиглэлээс тэс ондоо төрлийн зураг авах нь ч бий.” 



7.    “Залуу хүн зорилготой байх ёстой, хүний дотор байгаа чадварыг хэн ч, юу ч булаан авч чадахгүй” гэх үгийг анх камер барихад нь Ганбаа багш нь хэлдэг байжээ. 



8.    Siente их сургуульд байхаасаа л зураг авч эхэлсэн бөгөөд өдгөө зургаан жилийн турш зураг авч буй. 



9.    Зурагчин Төмөрбаатараас үлгэр дууриалал авдаг. Түүний мэдрэмж, харах өнцөг маш их таалагддаг гэнэ. 



10.    Одоогийн байдлаар 11 клип бүтээсэн. 


11.    G-mobile болон Monstar-тай хамтарч ажилладаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
41
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.