UBLife Logo
Хөгжим

ФОТО: Jazz Train - Монголын жаззын ирээдүй

UBLife
UBLife
ФОТО: Jazz Train - Монголын жаззын ирээдүй

Өнгөрсөн ням гарагт буюу Олон улсын жазз хөгжмийн өдөр "Jazz Train" хамтлаг Монголын анхны жазз цомгоо танилцуулав. Гёте инстутын GMUB төслөөс төрсөн тус хамтлаг Монголын жазз хөгжмийн салбарт эргэлт авчирсан гэхэд хилсдэхгүй. Э.Шүтээн, Б.Хүслэн тэргүүтэй таван залуу хөгжимчний тоглолтын зургаас хүлээн авна уу. 

Тоглолтыг "Magnolian" хамтлаг нээж, "The Dream of Ridiculous Man" тэргүүтэй уран бүтээлээ толилуулав. 

Тоглолтын эзэд тайзнаа гарч ирлээ. "Jazz Train" шинэ цомогт нь багтсан "On Green Dolphin Street" зэрэг дуунаас гадна "Bolivia", "One for Trane" зэрэг алдартай аялгууг тоглов. Бөмбөрчин Б.Хүслэн, төгөлдөр хуурч Э.Шүтээн, саксофонч Б.Мөнхтэмүүлэн, бүрээчин Г.Хонгор, контрабасч Ц.Мөнгөнтовч. 

Тоглолтод Улсын филармонийн дуучин Наагий буюу Н.Наранбаатар, Б.Солонго, түүнчлэн дуучин Э.Энхжаргал, Г.Тэнүүн оролцов.  

АНУ-ын ЭСЯ-ны урилгаар Монголд ирсэн "Vocal Trash" хамтлаг тоглолтын үеэр. 

 

Америкийн алдарт "Andrews Sisters" хамтлагийн дууг коверлодог "Enji's Sisters" хамтлагийнхан. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
18
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.