Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

30 хүрсэн, хүрэх гэж буй хүн бүрийн үзэх ёстой “Гучин хавар” үзэсгэлэн

Гучин настай бүсгүйчүүдийн дотоод гоо үзэсгэлэнг бүтээл, туурвилаар илэрхийлсэн эл үзэслэнд та бүхнийг урьж байна.


Уран бүтээлч Д.Золзаяа, Л.Мянганцэцэг нарын хамтарсан “Гучин хавар” үзэсгэлэн маргааш “Улаанбаатар” арт галерейд нээлтээ хийх гэж байна. Гучин настай бүсгүйчүүдийн дотоод гоо үзэсгэлэнг бүтээл, туурвилаар илэрхийлсэн эл үзэслэнд та бүхнийг урьж байна.

Хавар цагийн бүлээхэн бас сэрүүн салхи мэдрэгдэх мэдрэмж... Гучин нас хүрч байгаа бүсгүйчүүдийн дотоод гоо сайхан болон хувь хүн бүрийн давуу чанаруудыг уран бүтээлээрээ харуулахыг зорив. Цаг үеэс шалтгаалан үзэл бодол, амьдралын хэв маяг, нийгэм, ахуй өөрчлөгдсөн ч тэр хүний онцлог зан төлөв, дүр төрх, бусдад илгээх сайхан чанар байсаар байдаг... Танд нэг нас зөөж ирэх шувуудын түрүүчээр өөр доторхи гоо зүйн мэдрэмж илүү тод мэдрэгдэх үйл явц болон аливаа зүйлд хандах хандлага өөрчлөгдөж, өөрийн эрхгүй нас гэх тоонд захирагдаж байна уу? тэгвэл яг ийм нөхцөл байдал бусдад мэдрэгдэж байгаа болов уу? гэх олон асуулт, хувь хүн өөрт байгаа хүч, сэтгэл зүй , өөрийн сул болон давуу талуудаа дүгнэн таних, энэ мэдрэмжийг амилуулав. Бүтээлд амилж буй эмэгтэйчүүд тус бүрт хавар дэлбээлэх цэцэгсийн тод өнгө, хувь хүнийг илэрхийлэх төрх, төлөвшил, давуу зан чанарийг байгальтай холбон харууллаа. Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун өөрийн дотоод гоо сайхнаараа чимэх ,сэтгэл татам зан төлөвөө гээхгүй ,өөрийгөө таньж чадвал бусдыг хайрлана гэсэн санааг гарган Гучин хавар үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлээ туурвилаа...

Уран бүтээлч: Д. Золзаяа

Гучин настай тэнгэрийн доор гучин хаврын цэцэгсийг би угтав...тэд бас л надтай нас чацуу...Үлгэр сонсож өдөлсөн хүүхэд насны гэгээн дурсамжууд он жилийн уртад тэртээ хол гээгдсээр...би гуч хүрсэн бүсгүй болж. Дээврийн ус хайлан дуслах дэндүү дотно хаврын энэ мэдрэмжийг та ч бас нүдээ аниад төсөөлөн боддоо...би тэр л дулаан мэдрэмж, өнгө алаглан найгах цэцэгсийг гучин насныхаа босгон дээр өөрөөсөө услан, ургууллаа...

Энд чамайг, таныг бас намайг авч ирэх гэж эх газрын хэвэлд өвгөд минь шингэж энгэр газрын цэцэгс болон ургасан юм шүү.

Уран бүтээлч: Л. Мянганцэцэг 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.