Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: СУИС-ийн оюутнууд Их дэлгүүр дотор “Хотын гэрэлт гудамж” дууг дуулжээ

“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дууны их наадам энэ сарын 10-наас 12 хүртэл болно.


Хэрэв та 4 сарын 30-ны өдөр 12 цагийн үед Улсын их дэлгүүрт явж байсан бол СУИС-ийн оюутнуудын дуулахыг сонссон нь гарцаагүй. Харин үгүй бол эндээс бичлэгийг нь үзээрэй. Хоор дуулж буй оюутнуудыг харсан хүн бүр гайхаж, халааснаасаа утсаа гарган бичлэг хийж байсан юм.

Та үүнээс ч илүү гайхалтай найрал дууг сонсохыг хүсэж байвал энэ сарын 10-наас 12 хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатарын хавар 2017” олон улсын их наадмыг санал болгомоор байна. “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” 2005 оноос зохион байгуулж эхэлсэн “Хаврын баяр” найрал дууны их наадам энэ жилээс олон улсын тодотголтой наадам болон өргөжиж байгаа юм.

Энэ жилийн наадамд манай улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг урлагийн байгууллага, их сургуулиудын хамтлаг дуучид оролцох юм байна. Мөн ОХУ болон БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-ын уран бүтээлчид гээд нийт 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон наадам болох нь ээ.

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны их наадмын гала тоглолт энэ сарын 12-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрд 18:30 цагаас болно. Наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
45
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.