Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ц.Элбэгдорж өнгөрсөн 8 жилд үнэн "ДОГЬ" Ерөнхийлөгч байсныг батлах 8 баримт

Монголын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх төрийн тэргүүдээс олон талаар онцлог.


Монголын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх төрийн тэргүүдээс олон талаараа онцлог.  Олон улсын тавцанд Монголынхоо нэрийн муугүй өргөж явсан түүний албан ажлын хугацаа дуусах мөч хаяанд ирээд байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд тэр сайнаар, саараар ч дуудуулсан. Шинэ Ерөнхийлөгчтэй золгох цагт монголчууд түүний засаглалын он жилүүдийг өөр өөрийнхөөрөө дүгнэх нь мэдээж. Гэхдээ тэрбээр үнэхээр "догь" Ерөнхийлөгч байсантай маргах хүн цөөн биз ээ. Ингээд түүний төр барих хугацаандаа хийсэн хамгийн сонирхолтой үйлдлүүдийг эргэн санацгаая. 

1. Ц.Элбэгдоржийн хамгийн “догь” үйлдэл бол яах аргагүй 2016 оны шинэ жилийн мэндчилгээ байв. Тэр үсчний дүрд хувирч, муугүй жүжиглэх чадвартай болохоо монгол түмэндээ батлан харуулсан. Бас өөрийгөө олны нүдэн дээр "шоолох" зоригтойг нь бид үүнээс харсан. 

2. Тэр бол зарим үед өөрөө фэйсбүүк хуудсаа хөтөлж, ард түмэнтэйгээ шууд харилцдаг “догь” Ерөнхийлөгч.

3. Түүний цахим хуудсаас хувийн, хувьсгалын гээд олон сонирхолтой баримтуудыг олох боломжтой. Хэр баргийн Ерөнхийлөгчид байхгүй чанар юм билээ шүү. 

4. Өнгөрсөн жилийн Үндэсний баяр наадмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, бөх мэт хангарьдын дэвэлтээр наадамчин олноо хөгжөөсөн удаатай.

5. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын томоохон хурал, зөвлөгөөн дээр торох юмгүй англиар ярьж, эх орныхоо бахархалт түүхийг дурсан санаж байсан удаа цөөнгүй.

6. 2011 онд болсон НҮБ-ын Ассамблейн 66 дугаар чуулганд оролсон төрийн тэргүүд дурсгалын зураг татуулах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама манай Ерөнхийлөгчийг гараараа тагласан “хар” дурсамж бидэнд бий. Гэхдээ энэ явдалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уурлаж бухимдсангүй, харин ч түүний хүү Э.Эрдэнэ Обамагийн баримлыг гараараа таглаж, "шоглосон" удаатай.

7. Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад айлчилсан билээ. Тэр үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдүүдтэй хамт хөлбөмбөг тоглосныг санаж байна уу. 

8. Ерөнхийлөгчийн хамгийн “догь” мөчүүдийн нэг нь муугүй дуучин, төгөлдөр хуурч болохоо баталсан явдал байв. Рок, попын ододтой хамтран “Аяны шувууд” дууг дуулж, хөгжимдөж байсан нь гурван жилийн өмнө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
10
16
0
0
0
0
0