Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ухаарлын долоон хоногоо даван туулж буй оюутнуудын л ойлгох 14 зүйл

Бүтэн нэг семестрийн хичээлийг ухаарлын долоон хоногт багтаан хийж чаддаг нь оюутнуудын ямар “супер” хүмүүс болохын баталгаа юм. Сурсан мэдсэн зүйлээ шалгуулж, ирээдүйг нь тодорхойлох өдрүүд айсуй… Энэ үеийг даван туулж яваа хүмүүсийн л ойлгох зүйлсийг харцгаая.


Бүтэн нэг семестрийн хичээлийг ухаарлын долоон хоногт багтаан хийж чаддаг нь оюутнуудын ямар “супер” хүмүүс болохын баталгаа юм. Сурсан мэдсэн зүйлээ шалгуулж, ирээдүйг нь тодорхойлох өдрүүд айсуй… Энэ үеийг даван туулж яваа хүмүүсийн л ойлгох зүйлсийг харцгаая.

Танд хийх ёстой маш олон даалгавар байвч ухаарлын долоо хоногтоо амжуулчихна гэж бодохоор л сэтгэл тань уужраад явчихдаг.

Яг одооноос л хичээлээ хийнэ гээд номын сан руу ортол ганц ч суудалгүй болсон байх тэр мөч… “Энэ оюутнууд чинь хэзээ ингэж хичээлээ хийдэг болчихоо вэ???”

Ухаарлын өдрүүдэд та багш нартаа тал засч, аль болох нүдэнд нь өртөхийг хичээнэ.

Өнөөдөр шалгалттай гэдгээ гэнэт санах мөч...

Шөнөжин сууж бэлдсэн юмнаас тэс өөр зүйл шалгалтанд ирэх.

Хэрхэн баригдахгүй хуулах вэ гэдэг аргыг нарийн эзэмших.

Шалгалтанд ангийнхаа онц сурлагатантай суухийн тулд хамгийн түрүүнд захиалга өгөх ёстой.

Бие даалт, шалгалт гээд бүх л үед “Google”-тэй хамтдаа.

Шившлэг, тарни уншаад буудсан хариулт зөв байх мөч хамгийн сайхан нь...

Багш нараас дүн гуйх нь үүлгүй тэнгэрээс бороо орохыг хүлээхтэй л адил.

Санаа зоволтгүй дүн гарна гэж бодсон хичээл дээрээ муу гарах үед бүр хэлэх ч үг олдохоо байна гээч.

Багш оноо нэмж өгөх үед бүх хүүхэд барьцах хамгийн зовлонтой нь.

Шалгатынхаа дүнг харах үе хамгийн эгзэгзэгтэй мөч байдаг.

Эцэст нь та дараа жилээс л хичээлийг жинхэнэ “уйлуулна” гэж өөртөө амлалт өгөөд амрахаар одно доо...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
40
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.