Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Програмчлалын лигийн шилдгүүд тодорлоо

Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Програмчлалын Лиг 2016-2017” цуврал олимпиадын эцсийн шалгаруулалт 4 дүгээр сарын 30-нд болж өнгөрлөө.


Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Програмчлалын Лиг 2016-2017” цуврал олимпиадын эцсийн шалгаруулалт 4 дүгээр сарын 30-нд болж өнгөрлөө. Тус лигийг МУИС-ийн оюутны програмчлалын баг 2012 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн хувьд “Монголын програмчлал сонирхогч залуусын нэгдэл” ТББ болон өргөжсөнөөрөө онцлогтой. 

Цуврал олимпиадын эхний 9-ийг онлайн хэлбэрээр, сүүлийн онсайт олимпиадад сурагчид биеэр ирж өрсөлдөн нийт 10 цуврал олимпиадын нийлбэр оноогоор лигийн Үнэмлэхүй аваргуудаа шалгаруулсан юм. 

Энэ жилийн Програмчлалын лиг цуврал олимпиадын хувьд Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад ашигладаг CMS систем дээр ажиллуулж онлайн төрөлд ахлах ангиллын 35, бага ангиллын 18 сурагч, онсайтад ахлах ангиллын 11, бага ангиллын 7 хүүхэд оролцсон ба онсайт нь Улсын мэдээлэл зүйн олимпиадын 2-н даваа буюу хот, аймгийн олимпиадын дараа болсон учраас хөдөө орон нутгийнхны хувьд Улсын олимпиадад оролцох эрхээ авсан сурагчид ирж оролцжээ.

Лигийн дэмжигч, хамтран ажиллагчаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль /seas.num.edu.mn/, WMCNBYB, Ress Soft /ress.software/, 976 Initiative /976.today/, Appril /appril.io/ компаниуд шилдэг оролцогчдод өөрсдийн нэрэмжит шагнал, тухайлбал 976 Initiative шилдэг 10 сурагчид өөрсдийн хүссэнээр зохион байгуулах боломж бүхий дан хавтан компьтер OrangePi, Ress Soft Интерном номын дэлгүүрийн 100,000 төгрөгийн бэлгийн картаар урамшуулах зэргээр хамтран ажиллажээ. 

Програмчлалын лигийн онсайт олимпиад явагдах үеэр зохион байгуулагчдаас тэмцээний талаар зарим мэдээллийг авлаа.

Програмчлалын лигийг зохион байгуулах болсон талаар мэдээлэл өгнө үү? 

Ч.Очиргарьд: 

Математикийн Ч.Сугардорж багшийн санаачлагаар анх 2012 оноос Математикийн лиг зохион байгуулагдаж эхэлсэн. Ч.Сугардорж багш өөрөө програмчлалд сонирхолтой учраас МУИС-ын оюутны программчлалын багт Програмчлалын лиг зохион байгуулах саналыг тавьсан юм. Энэ олимпиад нь мэдээлэл зүйн олимпиадын хүүхдүүдийг Олон улсын олимпиадын стандартын дагуу бэлдэх, байнгын бэлтгэлтэй байлгах зорилготой. Энэ удаагийн лигт ахлах ангилалд Улаанбаатар Эмпати сургуулийн хүүхдүүд, бага ангилалд 11, 28 дугаар сургуулийн хүүхдүүд тэргүүлж байна. Мөн хөдөө орон нутгаас ахлах ангилалд Хөвсгөл, Дарханы хүүхдүүд хамгийн сайн оролцсон. 

Бодлогуудаа хэрхэн сонгож оруулдаг вэ?

Ч.О: Бид нар өөрсдөө зохиохоос гадна өмнөх төгсөгчид, багш нараасаа худалдаж авсан. Тэдгээр нь урьд өмнө өөр уралдаан тэмцээнд тавигдаж байгаагүй шинэ бодлогууд байгаа. 

Энэ удаагийн лигийг олон улсын СMS системээр явуулж буй гэсэн. Энэ системийн давуу талууд нь юу вэ?

Б.Говьхүү:

CMS нь оролцогчдын бодолтыг автоматаар шүүдэг систем. Анх 2010 оноос ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадад ашиглагдаж эхэлсэн. Монголд бол 2 жилийн өмнөөс нэвтэрсэн. Энэ системийн хувьд явцын дунд оролцогчдын онооны өөрчлөлтүүдийг харахаас гадна бодолтыг нь хянаад явж болдог. Улсын олимпиад, Олон улсын олимпиад энэ систем дээр явагдаж байгаа болохоор хүүхдүүдийг дасгах зорилгоор бид энэ систем дээр лигээ явуулсан. Түүнчлэн энэ системийг ашигладаггүй байхад манайд бодлогын нэг л төрөл байсан. CMS дээр 4 төрлийн бодлого оруулах боломжтой. Оролт өгөөд хариу гаргах, системтэйгээ харилцах, жинхэнэ хариу биш сайн хариу олох, мөн зөвхөн гаралтын бодлого гэж байдаг. 

Манайд энэ систем орж ирээгүй байхад ОУ-ын олимпиадад оролцох хүүхдүүдэд шинэ систем суралцах зэргээр хүндэлүүд учирдаг байж дээ?

Б.Г: Би 2012, 2013 онд ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байсан. Ийм систем байдгийг ч мэдэхгүй, ямар ч төсөөлөлгүй очсон. Өмнөх өдөр нь системтэйгээ танилцах бэлтгэл явагдсан ч хэдхэн цаг үргэлжилсэн болохоор бүрэн ойлгоход хангалттай биш байсан.  

Та нар өөрсдөө ч програмчлалын оюутны олимпиадад оролцдог уу?

Ч.О: Б.Говьхүү, Л.Баярхүү хоёр 2012 онд хамгийн анхны Програмчлалын лигт оролцож байсан. Тэр үед Баярхүү түрүүлж байсан. Монголын сурагчдын мэдээлэл зүйн олимпиадын түүхэнд Олон улсын олимпиадаас хоёр хүрэл медаль авсан байдаг. Баярхүү тэр жил хүрэл авахад маш бага оноо дутсан. Би математикийн чиглэлээр олимпиад уралдаанд оролцдог байсан. Оюутан болсноосоо хойш Програмчлал, алгоритм сонирхож, Говьхүү Баярхүүтэй хамт Азийн бүсийн оюутны багийн олимпиадад багаараа хоёр удаа оролцсон. Азийн бүсэд хоёр удаа хүрэл медаль авсан. Баярхүүгийн хувьд Оюутны програмчлалын улсын олимпиадад 3 жил түрүүлсэн амжилттай. Үндэсний програмчлалын олимпиадад энэ багаараа дэд болон тэргүүн байр эзэлж байсан. 

Ахлах ангиллын аварга А.Батжаргал

Өөрийгөө танилцуулна уу?

Би Улаанбаатар Эмпати сургуулийн 12С ангид сурдаг. 9 дүгээр ангиасаа эхэлж програмчлалын хичээлийг сонирхож судалж эхэлсэн. Өмнө нь мэдээлэл зүйн олимпиад уралдаануудад оролцож байсан болохоор туршлагатай гэж хэлж болно. 10 дугаар ангидаа анх Улсын олимпиадад ороод мөнгөн медаль, 11 дүгээр ангидаа Улсын аварга болсон. Энэ жилийн Улсын аваргад бас оролцож байгаа. 

Програмчлалын лиг чиний бусад оролцож байсан тэмцээн уралдаануудаас юугаараа ялгаатай байсан вэ?

Маш олон онолын бодлого орж ирсэн. Зарим мэдэхгүй бодлогуудынхаа бодох аргуудыг нь мэдэж авсан. Програмчлалын олимпиад нь зөвхөн дүүрэг, хот, улсынх гэж явдаг. МУИС-ийн ах, эгч нар 10 удаагийн олимпиад зохион байгуулж өгч, аль болох олон хүүхдийг оруулах зэргээр мэдээлэл зүйн чиглэлийн хүүхдүүдийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. 

Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

Өмнө нь дэлхийн аваргын 2 удаагийн тэмцээнд оролцож байсан. Энэ жил бас оролцох байх гэж найдаж байна. Улсдаа байр эзлээд дараа нь 3-4 сорил өгсний дараа улс бүрээс шалгарсан 4 хүүхдийг нь сонгодог. Олон улсад нийт 400 гаруй хүүхэд өрсөлддөг.

Дараа дараачийн оролцох хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

Битгий залхуураарай гэж л хэлье. Ямар ч хүн хичээвэл амжилтанд хүрч болно. Билл Гейтсийн “Зорьсон зорилгынхоо төлөө чин сэтгэлээ зориул” гээд үг бий. Мөн олимпиад тэмцээнд түрүүлээд өөртөө бардаж, сэтгэл ханаж болохгүй. Тэр нь хүнийг доройтуулдаг. Хүн өөрийгөө ялан дийлж байж л энэ амжилтанд хүрнэ. Би өдөр бүр 2-3 цагийн бэлтгэлтэй байдаг. Олимпиад дөхөөд ирвэл өдөрт 5-6 цаг бэлдээд эхэлдэг. 

Програмчлал дундаа чиний сонирхлыг түлхүү татдаг чиглэл бий юу?

Кибер хамгаалалт-цахим аюулгүй байдал. Өнгөрсөн жил Харуул занги гээд улсын цахим хамгаалалтын тэмцээнд оролцоод III байранд орсон. Энэ жил бас ороод IV байранд орсон. Зөвхөн програмчлал гэхгүйгээр өөрийгөө төрөл бүрийн чиглэлээр хөгжүүлэх дуртай. Спорт, уран зохиол, урлаг соёл гэхчлэн олон төрлийн сонирхолтой. 

Бага ангийн ангиллын аварга Б.Хүлэгү

Өөрийгөө танилцуулна уу?

Би 11 дүгээр сургуулийн 10а ангид сурдаг. Энэ удаагийнх програмчлалын чиглэлээр оролцсон 4 дэх удаагийн олимпиад болсон. “Харуул занги” уралдаанаас мөнгө, мэдээлэл зүйн хотын олимпиадаас мөн мөнгөн медаль авч байсан.

Чи програмчлалын чиглэлээр яагаад сонирхож хичээллэх болсон бэ?

Би багаасаа математик талдаа сонирхолтой байсан. Програмчлал бол дэлхий нийтийн хөгжлийн гол чиглэл учраас сонгосон.  

Чамайг олимпиадад хэн гэдэг багш бэлтгэдэг вэ?

Манай сургуулийн Б.Ган-Эрдэнэ гээд багш бий.  

Програмчлалын лигийн бодлогууд хэр хэцүү байсан бэ?

Эхний цувралууд энгийн байж байгаад шат ахих тусам хүндрээд эхэлсэн. Онсайт нь бүр хүнд байсан. 

CMS систем дээр өөр уралдаан тэмцээнд оролцож байсан уу?

Түрүү жил хотын олимпиад CMS системээр зохион байгуулагдсан. Тэр үеэр хэрэглээд дадчихсан байсан болохоор энэ удаад системээ ойлгохгүй байх ч юм уу хүндрэл гараагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
32
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.