Хайх зүйлээ бичнэ үү

мин

ОУВС Монголд хэрэгжүүлэх санхүүгийн хөтөлбөртөө зөвшөөрөл өгсөнгүй

Гаднын хөрөнгө оруулалттай гол төслүүдийн борлуулалтыг Монголын банкны дансаар дамжуулна гэсэн нөхцөлийг ОУВС дахин авч үзнэ


ОУВС Монголд хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрт зөвшөөрөл өгсөнгүй. Энэ нь тус сангийн нөхцөлийг хангахдаа хийсэн нууц шинэчлэлийн асуудалтай холбоотой юм. 

ОУВС-гаас орж ирэх 425 сая ам.доллар, олон улсын зээлдэгчдээс өгөх 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болсон уулзалтын үеэр эцэслэн шийдэх учиртай байсан. Байгалийн баялгаар баян ч өрийн дарамтад өртсөн Монголын хувьд ОУВС-гийн тусламжийн багцын амлалт нь олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ, тэр тусмаа тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ унаснаас болж олон жилийн турш алдагдалтай явсан төсөвт дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа юм. 

ОУВС-гаас Монголд суугаа суурин төлөөлөгч Нийл Сакер зөвшөөрөл хойшлуулсны шалтгааныг тус улсын гаднын хөрөнгө оруулалттай гол төслийн борлуулалтын үйл ажиллагааг Монголын банкны дансаар дамжуулна гэсэн нөхцөлийг эрх баригчид тавьсантай холбоотой гэж тайлбарлав. Тэрбээр “Бидэнд энэ асуудлын мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгоход дахиад бага зэргийн цаг хэрэгтэй байна. Мөн хөтөлбөрийн макро эдийн засагт үзүүлэх нөлөө хүчин төгөлдөр байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй байна” гэж “Financial Times” руу цахим шуудан илгээхдээ бичжээ. 

Эрх баригчдын тавьсан нөхцөл түүхий эдийн үнэ унасан үед ч тус улсын орлогод нэмэр болох магадлалтай юм. Нөхцөл нь “Рио тинто”-гийн хөрөнгө оруулалттай Оюутолгойн зэсийн төсөл болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрсний бусад төслийг эхний ээлжид чиглэсэн байгаа юм. Мөн бусад гаднын хөрөнгө оруулагчдад ч бас хамаатай гэсэн үг. 

ОУВС-гийн багцийн хамгийн гол нөхцөл нь монголчуудыг санхүүгийн сахилга баттай байхыг шаардаж байгаа юм. Улстөрчид Оюутолгой зэрэг том төслөөс хүлээгдэж буй орлогоор морейжийн зээлийг санхүүжүүлж, боловсролын салбарт хөрөнгө хаяжээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг өсгөж замын сүлжээ бий болгосон. Гэхдээ уул уурхайн бүүмд төгсгөл ирэхэд өрийн дарамтад орсон байгаа юм.

Үүнээс гадна багц нь банкны салбарыг айлгачихсан байгаа нь ОУВС-гаас банкуудад аудит хийнэ гэж хэлсэнтэй холбоотой. Монголын ихэнх банз уул уурхай болон түүнтэй хамаатай салбаруудтай холбогдчихсон юм. Монголд олон жилийн турш банкуудын өрсөлдөөнөөс болж хүүгийн түвшин хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Энэ нь зээлдэгчдийг мөнгөө төлөхөд дарамтад оруулж байгаа юм. Ялангуяа түүхий эдийн үнэ уруудсан энэ үед бүр ч хэцүү нөхцөл байдалтай нүүр тулж байгаа гэнэ. Өсөн нэмэгдэж байгаа өр нь хөдөө орон нутагт, малчдын дунд ч тархсан байдалтай байна. Мөн жижиг бизнесүүд ч уул уурхай, барилгын компаниудтай адил нөхцөлд байгаа юм. Монголын нийт гадаад өрийн хэмжээ 23 тэрбум ам.долларт хүрчээ. Харьцуулахад ДНБ нь зургаан тэрбум ам.доллартай тэнцэж байна. 

Эх сурвалж: Financial Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
31
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.