Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан | Монголын сэтгүүлзүйн ШАР ТОЛБО


Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Тэмдэглэлт өдрүүдийг баярлах л ёстой гэж ойлгодог бидний хувьд энэ баярын өдөр мөн. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө гарсан статистикийг харвал энд баярлах шалтгаан ер алга. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр есөн байр ухарч, 69 дугаар байр эзэлж байна. Энэ мэдээ зөвхөн сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хамаатай гэвэл хэтэрхий өрөөсгөл. Харин ч уншигч танд хамгийн их хамаатах ёстой. Энд таны мэдэх эрхийн тухай асуудал яригдаж байна шүү дээ!

Хэвлэлийн эрх чөлөөний газрын зургаас та Евразийн эх газрын төв дэх шар толбыг харж байна. Энэ толбо Монголд хэвлэл мэдээлэл ХАГАС ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ гэдгийг илтгэж буй. Хүн амынхаа тоотой харьцуулбал дэлхий дээр өөр хаана ч баймгүй олон эх сурвалж танд мэдээлэл хүргэх гэж хичээж байхад эдгээр нь цөмөөрөө дундуур эрх чөлөөтэйгөөр танд хүрдэг гэсэн үг. Тоо баримтаас харвал энэ зөвхөн Монголын асуудал биш байна л даа. “Freedom House”-аас гаргасан тайланд дурдсанаар дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, сүүлийн 12 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн аж. Улс төр, гэмт хэргийн бүлэглэл, террорист бүлгүүд хэвлэлийн газруудад халдлага үйлдэж, айлган сүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь шууд оролцож, сэтгүүлчдийг барьж хорьж, эрх чөлөөг нь хуулиар болон хүчээр боомилж байна гэнэ. Энэ бүхний цаад зорилго нь юу вэ? Уншигч, үзэгч, сонсогч танд өөрсдөд нь таалагдаагүй мэдээллийг хүргэхгүй л гэж тэр шүү дээ.

Газрын зургийг нарийвчлан харвал Монгол нил ягаан бүрхсэн бүс нутагтаа ганцаар шахам шар байгаа биз. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг тас хорьдог орнуудын дунд оршиж буйг маань илтгэнэ. Хэдийгээр Хойд Солонгосын хэмжээнд хүрчихээгүй ч Хятад, Орос, бүр Казахстанд хүртэл хэвлэлийн эрх чөлөө хаалттай хэвээр байна. Гэхдээ манайх гайгүй гэж тайвшрахын хэрэг юун. Монголд УИХ-ын дарга нь дураа хүрэхээр хэвлэл, мэдээллийн байгууллагыг хаадаг, шалгуулдаг, элдвээр хараадаг, УИХ-ын гишүүд өөрсдийг нь магтаагүйн төлөө сэтгүүлчийг шүүхэд өгдөг, хорьж цагддаг, хуулиар далайлгах гэж үздэг, мэдээлэл олж явах үйл явц, мэдээлэл өөрөө ил тод биш, хаалттай, хараат байна. Энэ хэсэг мэдээж танд хуурай, өөрөөс тань хөндий сонсогдоно.

Тэгвэл сайтуудаар сэтгэгдэл бичихэд болох, болохгүй үгийг тань заадаг, таны унших дуртай авторыг чинь үнэнийг бичсэний төлөө заналхийлэх, зүгээр л “гүтгэлээ” гэж гөрдөөд унших дуртай сонины чинь редакцыг хаах эрсдэл бий гэхээр танд ойрхон бууж байна уу. Бас төрийн байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл нээлттэй биш гэдэг нь танд очиж буй тоо баримт, статистик мэдээлэл тэр хэрээр дулимаг байна гэсэн үг.

“Хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөтэй, иргэд нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан улс оронд айх аюул гэж үгүй” хэмээсэн Томас Жефферсоны үг энгийн мөртлөө их үнэн. Монголын хүн амын 90-ээс дээш хувь нь бичиг үсэгт тайлагдсан. Харин хэвлэл мэдээлэл л хагас эрх чөлөөтэй байна даа.         

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
17 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
21
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.