Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай таны мэдэхгүй 19 баримт

Та улсынхаа Ерөнхийлөгчийн талаар хэр ихийг мэдэх вэ?


Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн албан ажлын хугацаа шувтарч, монголчууд түүнд дүн тавих цаг ойртсоор байна. Найман жилийн хугацаанд чамгүй олон ажил хийж, иргэдийнхээ зүгээс магтаал, зэмлэлийн аль алиныг хүртэж яваа түүний талаар мэдэхгүй зүйлс бидэнд хэр олон бол. Та улсынхаа Ерөнхийлөгчийн талаар хэр ихийг мэдэх вэ? Улс төрийн тавцанд түүний тухай олон зүйлийг хэлж чадах ч хувийн амьдралынх нь тухай тийм ч ихийг мэддэггүй бол  дараах 19 баримтыг сонирхуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд 1963 оны гуравдугаар сарын 8-нд мэндэлсэн боловч иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр нь гуравдугаар сарын 30-нд төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг. Учир нь түүний аав хүүгээ бүртгүүлэхээр сумын төв ороход тухайн өдрийн огноогоор төрсөн өдрийг нь бүртгэж авчээ.

Түүний алдрыг түүний долоон ахын нэг буюу Цахиагийн хоёр дахь хүү өгчээ. Ерөнхийлөгчийг төрсний дараа сумын эмнэлгийн цонхон дээр түүний ах “Элбэгдорж” гэж бичжээ. 

Тэр олон нийтийн өмнө нийслэлийн Төв талбайд тангараг өргөсөн анхны Ерөнхийлөгч юм.

 

Түүнийг төрүүлээд ээж Хонинхүү нь “Эхийн алдар” I зэргийн одон авч байв. Тухайн үед найман хүүхэдтэй эхэд олгодог байсан бол өдгөө Алдарт эхийн I зэргийн одонг зургаан хүүхэд төрүүлсэн ээжид олгож буй. 

Түүний ээж Хонинхүү таван жилийн цэргийн албанд мордсон нөхрөөсөө ганцхан удаа захиа авч байжээ.  

1980-аад онд Эрдэнэт хотод түүний аав ээж “Хангамж” хэмээх газар манаач хийж байсан бөгөөд Ц.Элбэгдорж  9, 10 дугаар ангийн зуны амралтаараа 50 кг-аар савласан цементийг вагоноос буулгаж, зөөдөг ажилтай байв. 

1982 онд анх удаа Улаанбаатар хотод ирсэн. 

Тэрбээр гэргий Х.Болормаатайгаа хурим хийгээгүй бөгөөд гэр бүлээ батлуулаад “Улаанбаатар” зочид буудлын ресторанд хуйцай авч идэж байж.

Тэрбээр улс төрд орсноосоо хойш буюу сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэг ч сониныг шүүхэд өгч, нэг ч сэтгүүлчид гомдол гаргаж байгаагүй.

1981 онд цэрэгт явж, цэргийн ангидаа очоод долоо хоноод бага түрүүч цол авчээ. 

Цэрэгт байх хугацаандаа “Улаан од” сонинд мэдээ, шүлгээс гадна “Эх орны цэрэг” найраглал бичиж илгээсэн нь хэвлэгдэж байв. Энэ нь ЗХУ-ын Цэргийн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурах үүдийг нээсэн. Улмаар Цэргийн хугацаат албаа хааж дуусгаагүй дээд сургуульд явсан нь Монголд анхны тохиолдол байв. 

Ууган хүү Э.Оргил нь Украины Львов хотод мэндэлжээ.  

Ерөнхийлөгч газар ус, тэнгэр бурханд шүтлэгтэй. Тэр сүнс оршдог гэдэгт итгэдэг.

Түүнээс болж (Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсаны дараа Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасгийн дарга байсан эхнэрийг нь ажлаас чөлөөлсөн) эхнэр Х.Болормаа нь ажлаасаа халагдаж, хуушуур хийн зах дээр зарж байсан удаатай. 

Түүний хадам аав геологич хүн байсан бөгөөд ахалж байсан хайгуулын анги нь Эрдэнэтийн ордыг нээсэн түүхтэй. 

Тэр 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай өрсөлдөж, 51.24 хувийн санал авч, ялалт байгуулсан. Мөн 2013 оны сонгуулиар МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал нартай өрсөлдөж, 50.23 хувийн саналаар хоёр дахь удаагаа ялалт байгуулсан.  

Ц.Элбэгдорж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын "Дэлхийн аварга" шагналаар 2012 оны зургаадугаар сарын 4-нд шагнагдаж байв.

Ц.Элбэгдорж 2015 онд Франц Улсад айлчлах үедээ Францын өдөр тутмын “Le Figaro” сонинд ярилцлага өгөхдөө Чингис хааныг өмгөөлөн ярьсан. Сэтгүүлч “Та ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Чингис хааныг дэлхийд харгислалаараа алдартай байсныг хэрхэн хүлээн авдаг вэ?” хэмээн асуусанд тэрбээр “Чингис хааны харгислал аа? Би үүнийг сонсоод шууд л түүнийг тийм ч муу хүн байгаагүй гэж хариулна. Тэр өнчин хүү хэв журмыг цогцлоосон нэгэн шинэ ертөнцийг бүтээж, дэлхий ертөнцийн хаан болж чадсан” гэж хариулсан юм.

Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байв. Харин Ц.Элбэгдорж төв талбайд жагсаал цуглаан чөлөөтэй зохион байгуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг УИХ-д оруулсан нь хууль болон батлагдсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
22 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0