Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Hashtag cheese&beer




 Байршил:
40 мянгат, Фонтамын зүүн талд.

Уур амьсгал: Хээнцэр гоё. Бүтээлч. Бүдэг бараан өнгө ноёлсон ч дотоод засал, ханын будаг чимэглэлүүд, гэрэлтүүлэг нь хүнд мэдрэмж огт төрүүлэхгүй. 



Ая тух: Аятайхан. Ялангуяа үүдний хэсгээс цааш байх дэд тасалгааны буйдан, ширээнүүдийг нуруу нуруугаар нь дөрвөн хэсэгт байрлуулсан учраас сууж буй хүмүүст буйдхан, бүр өөрсдийн тусдаа булантай болсон мэт мэдрэмж төрүүлнэ.   

Хөгжмийн сонголт: Трэнд болж байгаа хөгжим голдуу явуулдаг. Цаг үе болон уур амьсгалтайгаа нийцсэн дуунуудтай гэсэн үг. 



Онцлох хоол: Пастанууд нь хайруулын тавагтай ирдэг нь маш хипстер! Зутан шөл, цуйвангууд нь хэдийнэ алдар нэрийг олоод амжсан байгаа. Мөн солонгос маягаар бэлтгэн олгодог тахианы мах нь тун сайхан амттай. Бас маш их бяслагтай. Cheesy!! Бүр газын плиткан дээрээ ирнэ гээч. Хоолноос гадна онцлох амттан бол маршмаллоу парти болон нутелла шоколадны десерт юм. Ахиад л хайруулын тавагтай ирнэ. 



Магтах зүйл: Улаанбаатар жижигхэн хот хэдий ч гал тогоо, хоол ундын хувьд маш баялаг. Үүний нэг баталгаа нь шинээр нээгдсэн Хаштаг. Ерөнхийдөө залуусын илүүтэй дурладаг бургер, пицца, паста, солонгос тахиа зэргийг онцлон цэсэндээ шингээсэн ч олголт, таваглалт, амтны хувьд онц! Мөн бармен нь тун ч баялаг урын сантай.  “Халамцуу галуу” мохито, хөвөн чихрээр бүрсэн Хаштаг коктейлноос эхлээд биеийн жин, булчингийн хөгжилдөө хэт анхаардаг хүмүүст зориулсан эрүүл моктейл, смүүти, чиа үртэй, чийдэн шиг аягатай ундаанууд хүртэл бий. 

Муулах хэсэг: Үүдээ нээгээд удаагүй газарт эхэндээ муулах зүйл олддоггүй. Бүх зүйл дээрээ ид хичээж, гоё байлгах гэж мэрийж буй үе байдаг даа. Үүнийгээ алдалгүй үргэлжлүүлээсэй. 



Хамгийн хямд хоол: Алим, фета бяслаг, алмонд самар, бууцайтай салат-6500 төгрөг, Бяслагтай шарсан талх-3500 төгрөг.

Хамгийн үнэтэй хоол: Рөүз сүмс, бяслагтай, бүрж шарсан тахиа-16500 төгрөг.

Хамгийн хямд уух  юм: Чиа үртэй эрүүл мэндийн ундаа-3500 төгрөг, Американо-3000 төгрөг.

Хамгийн үнэтэй уух юм: Хаштаг коктейл-13500 төгрөг.




Зөөгчдийн “царай”: Хөөрхөн найрсаг. Гайгүй шуурхай. 

“Instagram”-д зураг оруулахад хэр үзэмжтэй вэ: Аль ч талаас нь яаж ч авсан аятайхан гарна. Ялангуяа хүн бүрийн ашиглаж болох том самбартай хэсэг тун догь харагдана.



00-ийн өрөөнд сельфи хийхэд тохиромжтой эсэх: Тун тохиромжтой. 

Хоол хийж, уухаас гадна юу хийж болох вэ: Аяга кофе, лонх шар айраг захиалаад булангийн ширээнд тухал. Тэгээд Улаанбаатарын гангачуул, күүл залуусыг ажиглах маш сайхан орчин нөхцөлтэй болж байгаа юм даа.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.