Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгуулийн үеэр сонгогчдод тохиолддог 10 зовлон

Хаалгаа онгойлготол хэн нэг танихгүй хүн өөдөөс баахан цаас, танилцуулга бариад зогсож байх тэр мөч бол сонгууль ойртож буйн дохио. Зовлонт энэ мөч ирэх цаг ойртсоор л...


Сурталчилгааны ажилчид

Хаалгаа онгойлготол хэн нэг танихгүй хүн өөдөөс баахан цаас, танилцуулга бариад зогсож байх тэр мөч бол сонгууль ойртож буйн дохио. Зовлонт энэ мөч ирэх цаг ойртсоор л...

Сурталчилгааны самбар

Ялдам инээдээр өөрийгөө чимсэн, цэвэрхэн царай, цэмцгэр хувцастай нэр дэвшигчдийн зураг Монгол улсын өнцөг булан бүрт сүндэрлэнэ. Тэр үед “Хөөх энэ хүн ингэж гоё инээдэг байсан юм уу” гэж гайхах үе ч цөөнгүй тохионо.

Үзэл бодлын зөрчилдөөн

Өөрийн санал бодлоо илэрхийлж, хэн нэгнийг дэмжиж байгаагаа илэрхийлтэл  “Чи тэрнээс хэдэн төгрөг авсан юм” гэх асуултад дарагдах тэр мөч хамгийн гунигтай, бас зовлонтой нь.  

       

Сонгуулиас өөр зүйл үгүй

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр дүүрэн сонгуулийн уур амьсгал орсон байх тэр мөч… Аль нь үнэн, аль нь худлыг ч ойлгохоо байна.

Цалин өгдөггүй

Халуун наранд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл сурталчилгааны ажил хийсэн хөөрхий оюутан залуус хөдөлмөрийнхөө нь хөлсийг авч чадахгүй байх нь бас нэг зовлон.

Нэр дэвшигчид

Бидний дуу хоолой, төлөөлөл болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ бүхнийг бодож тунгаана гэдэг хамгийн хэцүү зовлон.

Мөрийн хөтөлбөр

Цаасан дээрх мөрийн хөтөлбөрүүд бодит амьдрал дээр тэр бүр биелэлээ олоод байдаггүй нь бас нэг зовлон.Мөрийн хөтөлбөрүүдэд “молигодуулсаар” байгаад хаширсан ард түмэн шүү дээ бид чинь...

Хов жив

Хэнд итгэж найдахаа мэдэхгүй байхын зовлон нэг хэцүү. Сонгууль дөхөөд ирэхээр үнэн худал нь үл мэдэгдэх хов жив, хувийн амьдралын асуудлууд ар араасаа урган гарч ирнэ дээ.

Дахин сонгууль

Иргэн бүр сонгууль өгөх үүрэгтэй атал хэсэг бүлэг хэнэггүй хүмүүсээс болж дахин сонгууль өгөх төвөгтэй шүү. Зовлон их байна аа...

Сонгуулийн дүн

Эцэст нь Монголын ирээдүй ямар байх нь хүмүүсээс шалтгаалах учираас сонгуулийн дүн гарах мөч тун эгзэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
23
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.