Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дагасандаа хэзээ ч харамсахгүй 5 БҮТЭЭЛЧ фэйсбүүк хуудас

Сүүлийн үед залуус олон бүтээлч зүйл сэдэж, видео контент бүтээдэг болжээ. UB.LIFE энэ удаад таны заавал дагавал зохих фэйсбүүк хуудсуудыг санал болгож байна.


Сүүлийн үед залуус олон бүтээлч зүйл сэдэж, видео контент бүтээдэг болжээ. UB.LIFE энэ удаад таны заавал дагавал зохих фэйсбүүк хуудсуудыг санал болгож байна.

1. Monstar TV

“Monstar TV” гэх нэр цахим хуудсаар сүүлийн үед эрчийг аваад байгаа гэхэд буруудахгүй. Сонирхолтой видео контентуудаас гадна сүүлийн үед олны анхааралд орж буй сонин содон бичлэгүүдийг эх сурвалжтай нь нийтлэдэг энэ хуудсыг дагасандаа та хэзээ ч харамсахгүй.

2. Molpedia

Хошин бөгөөд хоржоонтой, шүүмжлэлт бичлэгүүд хийдэг “Molpedia” хуудсыг мэддэггүй бол та өөрийгөө фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй шүү. Хошин бичлэгүүдээрээ хүмүүст инээд бэлэглээд багагүй хугацаа өнгөрч буй “ Molpedia”-ийн залуус сүүлийн үед бичлэгээ англи хадмалтай хийдэг болсон байна лээ.

3. Mesmerism

Өдөр тутамд тохиолддог үйл явдлуудыг хөгжилтэй бөгөөд мэргэжлийн төвшинд хийдэг залуусын хуудас “Mesmerism” ч мөн адил мэндлээд удаагүй байгаа ч олны дунд багагүй шуугиан тариад байгаа. Энэ хоёр залууд тохиолдож буй зүйлсийг хараад танд нэг л дотно санагдах вий.

4. MyyEntertainment

“MyyEntertainment” нь залуусын хайр дурлал, харилцааны асуудлаар сонирхолтой бичлэгүүд хийдэг. Янз бүрийн зочид оролдог болохоор олон хүний үзэл бодол шингэсэн сонирхолтой контентууд байдаг тул таны сэтгэлийг яавч гонсойлгохгүй.

5. Ideall

Сонирхолтой, хөгжилтэй постуудыг тогтмол оруулдаг энэ хуудас нээгдээд удаагүй. Гэсэн хэдий ч тэдний бургер идэж, хүүхдүүдээр хоол идүүлж туршуулсан видео контентууд багагүй хүний талархлыг хүлээсэн билээ. Цаашид илүү олон сонирхолтой бичлэг та биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та дагасандаа харамсахгүй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.