Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Авьяаслаг залуу эрдэмтэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чуньлитай уулзлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Шинжлэх ухааны академийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чуньли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд энэ удаагийн айлчлал хоёр улсын шинжлэх ухааны байгууллага хооронд төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Хоёр тал Монголын залуу эрдэмтэн судлаачдыг Хятад улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад зургаадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг залуу эрдэмтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрэв. Мөн хоёр тал шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг дэмжиж байгаагаа хэллээ. БНХАУ-ын ШУА-ийн хүрээлэнгийн зүгээс Дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байгаа цөлжилт, цэвдгийн асуудлаар болон нүүрс, нүүрснээс шингэн түлш, нүүрсний хий боловсруулах хамтарсан судалгаа хийх асуудлаар ярилцаж байгаа гэв.

Монгол Улсын хувьд нэн чухал хэрэгцээтэй байгаа, эдийн засгийн гол хөшүүрэг болохуйц нүүрс, нүүрснээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах ажлыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэнгийн захирлууд байгаа нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
41
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.