Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

TEDxUlaanbaatar: “Айсуй давалгаа”-г зорих 5 шалтгаан

"TEDxUlaanbaatar" арга хэмжээ энэ сарын 27-нд "Corporate Convention Centre"-д болно


Бид өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээс дунд өмнөх үеийн алдаа оноо, шинэ цагийн боломжууд гэсэн хоёр том эргийн хооронд өөрчлөлтийн давалгаанд түрэгдэн нэг хөлөгт хамтдаа аялж буй. Энэ бол залуус өөрсдийгөө танин мэдэх, сорих, нийгэм ба хүрээлэн буй орчиндоо өөрсдийн хувь нэмрээ оруулах, ирээдүйд цогцлоохыг хүсч буй нийгмийнхээ бүтээн байгуулалтанд сэтгэл зорилгоо нэгтгэн зүтгэх урт бөгөөд амаргүй аялал. Бидэнд мэдлэг мэдээлэл, туршлага дутаж магадгүй ч хийж бүтээх тэмүүлэл дүүрэн байна. Эргэн тойронд өдөр бүр гарч буй шинэчлэлт өөрчлөлтийн дорвитой алхмуудыг харж, урам зориг авч, цаашид хэрхэн ийнхүү “өөрчлөгч, бүтээгч” болохыг эргэцүүлж байна.

Тэгвэл ямар өөрчлөлт хаана гарч байна вэ? Хэн, ямар тогтсон систем, ойлголт, хэм хэмжээг шинээр тогтоож байгаа бол? Хувьсал шинэчлэлийн давалгааг бид манлайлан чиглүүлж чадах болов уу? Энэ асуултуудын хүрээнд санал бодол, шинэ санаа, санаачлага, амжилт бүтээлээ олон нийттэй хуваалцаасай хэмээн бид дор бүрнээ даруухан хирнээ агуу өөрчлөлтүүдийг эхлүүлсэн айсуй давалгааны эзэд болох эгэл жирийн боловч энгүй хүмүүсийн яриаг нийгэмд хүргэхээр TEDxUlaanbaatar “Айсуй Давалгаа” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. 1000 гаруй оролцогчидтой, бүтэн өдрийн турш зохиогдох энэхүү чуулга уулзалтанд өөрчлөлт шинэчлэлийн их давалгааг манлайлж буй хэн бүхнийг оролцож, хэлэлцэж, шинийг эргэцүүлэхийг урьж байна.

1. ШИНЭ ХҮРЭЭЛЭЛ, ШИНЭЛЭГ ТӨСӨӨЛӨЛ

TEDx-ийн арга хэмжээ нь шинэ санаа, урам зориг, тэмүүллээр хөглөгдсөн, салбар бүрийн мэргэжилтнүүд цугладаг билээ. Та энд ирснээр нэг өдрийг танилын хүрээгээ тэлж, бусадтай санаа бодлоо солилцож өнгөрөөх боломжтой.

2. ИЛТГЭГЧИД

Үйлс хэрэг, ажил бүтээлээрээ бидэнд үлгэр дууриал болсон алдартай сэтгэгчид, бидний сайн мэдэхгүй ч нийгэмдээ, өөрийн хүрээлэлдээ эерэг бүтээн байгуулалт гаргаж буй бүтээгчид TEDx арга хэмжээний үеэр шинэ санал, санаачлагаар таныг цэнэглэх болно.

3. ӨВӨРМӨЦ ӨДӨРЛӨГ

TED стандартын дагуу буюу 18 минутын илтгэл, шинэлэг урлагийн үзүүлбэр, TED-ийн илтгэлийг тайзнаас үзэхээс гадна өдрийн хоол, цайны завсарлагаар бусадтай танилцах, илтгэгч нартай ярилцах боломжтой цор ганц өдөрлөг юм. Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй нь хэн бүрт оролцох тэгш боломж бий болгодог.

4. ХАРАХ ӨНЦӨГ

Бодит байдал гэдэг тухайн хүний харах өнцөг, үзэл бодлоос шалтгаалдаг. Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөх орчин цагийн ертөнцөд өөрийн үзэл бодол, харах өнцгийг мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй залуустай харьцуулж, хэлэлцэх танд тусална.

5. ОРОЛЦОГЧИД

Оролцогчид бол үйл ажиллагааны гол цөм. Нийгэмдээ идэвхитэй залуу хүн бүрийн оролцдог TEDx арга хэмжээ хүн бүрт үнэ цэнэтэй санаа санаачлагатай танилцах, үе тэнгийн мэргэжилтнүүдээр танилын хүрээгээ нэмэх, нэг өдрийг эргэцүүлж, бодож, тархиа цэнэглэж өнгөрөөх тавцан болно.

TEDxUlaanbaatar арга хэмжээний тухай дэлгэнгүй мэдээллийн эндээс авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
38
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.