Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Европын Холбооны дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээнэ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд айлчиллаа.




Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 2-нд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон Европын Комиссын Худалдааны комиссарын ажлын албаны дарга Мариа Асениус, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс болон Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдтэй уулзлаа.

Европын Холбооны удирдлагатай хийсэн уулзалтуудын үеэр талууд цаашид Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтан ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх боломж бололцоог судлах зэрэг Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм. Европын Холбооны зүгээс Монгол Улсын тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлыг бууруулахад зориулж Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлж, Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдсэн. Мөн Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултуудад хариуллаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
14
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.