Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15 хүртэл бүртгэнэ

2011 онд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ.


2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6  настай  32623 хүүхэд  элсэнэ.  Элсэлтийг  2017-2018 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилготой аж.   

Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны  дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд  бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулна.  Элсэлтийн ажлыг зохион байгуулах дүүргийн комиссыг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн комиссыг  захирлын тушаалаар батална.  Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.  

Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс  2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.  Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. 
Элсэлтийн явцын мэдээг  2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээлэх юм. Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг  бүрдүүлнэ. Үүнд:  Хүүхдийн  төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний  эх хувь  болон хуулбар,  3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,  шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр  бүртгүүлнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
16
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.