Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Томүжин" зуны сургуульд суралцах 9 шалтгаан

Зун цагийг хүүхдүүд ихэвчлэн юу хийж өнгөрөөдөг вэ?


Зун цагийг хүүхдүүд ихэвчлэн юу хийж өнгөрөөдөг вэ? Магадгүй хөдөө явна, найзуудтайгаа цагийг өнгөрөөнө, лагертаа гарна, эсвэл зүгээр л хотын бүгчим агаарт өдөржингөө гэртээ зурагт үзэн, хаяа нэг ном шагайн өнгөрөөдөг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл арай өөр илүү үр бүтээлтэй зуныг өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл танд Томүжин зуны сургууль яг тохирно. Ингээд Томүжин зуны сургуульд суралцах 9 шалтгааныг танилцуулья.

1. Зуныг хэзээ ч байгаагүйгээр үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

Томүжингийн сурагчдын долоо хоног хэрхэн өнгөрдөг вэ? Ажлын таван өдөр өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл SAT, TOEFL, SUBJECT TEST-ийн хичээлүүд мөн сонирхолтой семинарууд орно. Жишээ нь Hip Hop ашиглан хэрхэн сайн эсээ бичих вэ гэх мэт. Хагас сайны өглөө урьдчилсан шалгалтуудаа өгнө, хөгжилтэй үйл ажиллагаануудад оролцоно. Жишээ нь, этгээд хувцаслах өдөр, төслөө танилцуулах өдөр гэх мэт. Мөн компаниудын аялал хийдэг ба ийм л сонирхолтой бөгөөд завгүй долоо хоног өнгөрдөг. Та ажигласан бол үргэлж хичээл давтах бус өөр олон сонирхолтой, үр ашигтай үйл ажиллагаануудыг хийдэг. Учир нь зун цаг учир хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэйн сацуу АНУ-ын элсэлтийн систем ч хичээлээс гадуурх үйл ажиллагааг чухалчилдаг билээ. Тиймээс манай сурагчид хөгжилтэй бас амьдралдаа байгаагүй тийм үр бүтээлтэй зун болж өнгөрлөө хэмээн зуны төгсгөлд өөрсдийгөө дүгнэдэг.

2. Танилын хүрээгээ тэлнэ

Шалгаран орсон 60 шилдэг сурагчид, туршлагатай багш нар, мөн монголын лидерүүдтэй танилцуулах зорилготой Local Inspiration Talk series үйл ажиллагаан дээр танилцсан хүмүүс гээд олон чадварлаг хүмүүстэй танилцах юм. Энэ мэтчилэн ижил хүсэл мөрөөдөлтэй хүмүүсээр хүрээлэгдэх нь таны хүсэл мөрөөдөл биелэхэд хамгийн чухал алхам юм.

3. Их сургуульдаа эрт бэлдэж эхэлнэ

АНУ-ын их сургуульд өргөдөл явуулахдаа аль болох эрт бэлдэж эхлэх нь хамгийн зөв сонголт билээ. АНУ-ын сурагчид бүр 9 дүгээр ангиасаа эхлэн их сургуульд орох бэлтгэлээ хийдэг учир одоо ахлах сургуульд орж буй сурагчид ч эрт бэлтгэх нь зүйтэй юм. Харин төгсөх ангид орж буй сурагчид өргөдлөө явуулах гэж байгаа тохиолдолд 10-аас 12 дугаар сар хамгийн стресстэй, их ажилтай сар байдаг билээ. Гэвч Томүжин зуны сургуульд сурснаар бүх бэлтгэлээ маш эрт хийн 10-12 сард хийх зүйл бага, тайван өнгөрүүлж болох юм.

4. Багш нар нь бодит туршлагатай

Манай зуны сургуулийн хамгийн том давуу тал нь багш нар нь сурагчидтайгаа яг адил замаар яваад үзчихсэн төдийгүй их дээд сургуульдаа тэнцчихсэн эсвэл сурч байгаа гээд маш арвин туршлагатай сайн багш нар байдаг тул өөрсдийн хэрхэн тэнцсэн туршлага дээр тулгуурлан сурагчдад хамгийн сайн зөвлөгч, туслагч нь байж чаддаг билээ. Мөн манай багш нар АНУ-ын шилдэг их дээд сурдаг Монголчууд ба адилхан Монгол хүмүүс учраас сурагчдынхаа зовлонг илүү сайн ойлгож, оновчтой зөвлөгөөг сурагчиддаа өгдөг.

5. Шилдэг их сургуульд орох үүд хаалга нээгдэнэ

Мэдээж манай зуны сургуулийн зорилго нь сурагчдад Америкт суралцах мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах билээ. Тиймдээ ч та бидний зөвлөгөөг даган, сургалтууддаа өдөр бүр суун, шалгалтаа сайн өгөн, багийн ажил буюу төслөө сайн хийгээд хичээсэн тохиолдолд гарцаагүй өөрийн хүссэн сургуульд орох үүд хаалга тань нээгдэх юм. Жил бүр манай чадварлаг төгсөгчид дэлхийн нэр хүндтэй сургуульд тэнцэн суралцдаг бөгөөд энэ жилийн хувьд Amherst, Columbia, Swarthmore, Wesleyan, Carleton зэрэг их сургуулиудад тэнцжээ.

6. Бусад сурагчдаасаа суралцана

Та Томүжин зуны сургуульд дан ганц багш нараасаа сураад зогсохгүй эргэн тойрныхоо хүсэл тэмүүлэлтэй, лидер сурагчдаас олон зүйл сурах боломжтой. Жишээ нь хэрхэн өдрөө төлөвлөдөг, хэрхэн шалгалтандаа бэлддэг гэх мэт олон зүйлийг бие биенээсээ суралцана. Мөн сурагчид маань бие биеэ дэмжин, урам өгч өөрсдийгөө дайчлан шалгалтууддаа бэлддэг билээ.

7. Ганцаарчилсан зөвлөгөө авна

Энэ нь хамгийн чухал хэсэг байдаг бөгөөд та мэдэхгүй бүх зүйлээ өөрийн хувийн зөвлөгч багштайгаа зөвхөн хоёулахнаа ярих боломжийг бүрдүүлдэг. Хувийн зөвлөгөө нь маш үр дүнтэй бөгөөд эсээгээ засуулах, шалгалтаа хэзээ өгөх, юу юугаар өгөх гэх мэт ямар ч сэдвээр зөвлөгөө аван өөрийгөө илүү сайжруулах боломжтой.

8. Эсээгээ чадварлаг багш нараар засуулан зөвлөгөө авах боломж

Зарим тохиолдолд сурагчид эсээгээ биччихсэн хэдий ч хэнээр засуулахаа мэдэхгүй явсаар сайн эсээ гаргаж чаддаггүй. Өөрөө засах тохиолдолд өөрийн бичсэн эсээ учраас алдаагаа сайн ойлгодоггүй билээ. Хэн нэгэн англи хэлтэй хүнийг олсон ч тухайн хүн нь хэр сайн засаж өгч чадах нь эргэлзээтэй. Манай багш нарын хувьд өөрсдөө шилдэг их дээд сургуулиудад эсээгээ бичин өргөдлөө явуулан тэнцсэн туршлагатай учир сурагчдын маань хамгийн сайн зөвлөгчдийнх нэг нь байна гэдэгт эргэлзэхгүй байна.

9. Томүжин гэсэн том гэр бүлтэй болно

Томүжин зуны сургуульд зүгээр сурах бус нэгэн том гэр бүл болдог билээ. Тиймдээ ч төгсөөд ч холбоо тасардаггүй ба хүссэн үедээ дахин ирж зөвлөгөө аван эсээгээ засуулж байнга холбоотой байдаг. Томүжин төгсөгчдийн холбоо үргэлж олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм. Ингэснээр манай сурагчид Америкт очсон ч дахин уулзан, бие биедээ туслан насан туршийн найз нөхөд болдог билээ.

Зуныг хэзээ ч байгаагүйгээр үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлцгээе!

Бүртгэл хаах өдөр: 06/01

Та анхаараарай! 06/01-ээс өмнө бид чадварлаг 60 сурагчдаа шалгаруулан авах магдлалтай тул та яараарай! :)

Бүртгүүлэх линк: https://goo.gl/u0xH9L

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:

Танилцуулга

Фэйсбүүк хуудас

Холбогдох утас: (+976) 9511 5418

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
34
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.