Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

UB Life: Туршилтын туулайнууд Их буутай танилцаж, цэргийн хоол идэж үзсэн нь

Цэргүүдийн нэг өдрийн амьдралыг хэрхэн өнгөрдөг бол гэж та гайхаж байсан уу?


Цэргүүдийн нэг өдрийн амьдралыг хэрхэн өнгөрдөг бол гэж та гайхаж байсан уу? Зөвхөн кинон дээрээс л харж, түүгээр төсөөлдөг байсан зүйлсийг өөрийн нүдээр харж, биеэр үзэхээр бид энэ удаад “UB LIFE Туршилт”-ын тусгай дугаарыг бэлтгэлээ.



Монгол цэргүүд хэрхэн хооллодогтой танилцаж, анх удаа цэргийн хоол идэж үзэх нь энэ удаагийн туршилтын гол зорилго байлаа.



Түүнчлэн туулайнуудын маань сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл нь их бууны ард зогсох байв. Учир нь Зэвсэгт хүчний артиллерийн тусгай хороо болох 120-р анги бидэнд зөвшөөрөл өгч, энэхүү үнэ цэнэтэй боломжийг олгосон юм. 



Бид эхлээд армийн хоол хүнсийг хаанаас ханган нийлүүлдэгтэй танилцахаар Материал хангалтын төв бааз 310-р ангийг зорилоо.



Цэргийн хүнсийг бэлтгэнэ гэдэг маш их хоол хийнэ гэсэн үг огт биш. Харин тусгай лабораторид нарийн шинжилгээний дагуу шалгасан бүтээгдэхүүн, түүхий эдийг тусгай хөргүүрт хадгалан, Улаанбаатар орчмын цэргийн ангиудад түгээдэг. Цэргийн ангид түгээсэн хүнсийг захирагч, хүнсний албаны дарга, эмч нар шалгаж батлан, цэрэг нэг бүрт оногдох илчлэгийн дагуу цэсийг зохионо.



Дараагийн зогсоол бол Зэвсэгт хүчний артиллерийн тусгай хороо болох 120-р анги!



Тэд дайны үед дайсантай хэрхэн тэмцэж, ямар тушаалаар ажилладгийн зах зухаас мэдэрч үзлээ! 

Цэргийн нэг өдрийн амьдралын үзүүрээс мэдэрч үзсэн тэд өдрийн төгсгөлд хэдийнэ ядарч сульджээ. 

Гэхдээ энэ өдөр адал явдал, сэтгэл хөдлөл, урам зориг, огшилтоор дүүрэн байлаа!
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.10.25
ВИДЕО: Та яг одоо "crush"-аа болзоонд урьж чадах уу?
2
2021.10.15
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
2021.04.16
Видео: Залуус хөл хориог хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байгаагаа хуваалцсан нь
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
34
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.