Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“ZEV Fight Night-1”: Тулаанчид жингээ үзүүллээ

“Зэв” холбооны бас нэгэн зорилго бол нийгэмд “Монголын эрчүүд гэдэг хэн бэ” гэдгийг харуулах.


Монголын холимог тулааны “Зэв” холбооноос маргааш 18 цагаас АСА циркт “ZEV Fight Night-1” тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээнд түрүүлсэн хоёр тамирчин   тавдугаар сарын 28-нд Японы Нагоя хотын “Nagoya Congress Center” цогцолборт болох “HOOST CUP” олон улсын тэмцээнд оролцох эрх авах тул маш хариуцлагатай чухал тэмцээн болох юм. “HOOST CUP” тэмцээнд нийт таван жинд Японы 5 тамирчин гадаадын 5 тамирчинтай халз тулалдана. Гадаадын таван тамирчны хоёр нь манай монгол тамирчин байх юм. Манайхаас гадна Бразил, Голланд, Өмнөд Солонгосын тулаанчид гадаадын баг буюу “Дэлхийн шигшээ”-д багтсан байна.

Өнөөдөр “ZEV Fight Night-1” тэмцээнд оролцох шилдэг найман тамирчны жин үзэх арга хэмжээ боллоо. Монголоос оролцох хоёр жинд буюу 65, 70 кг-ийн ангилалд тус бүр Монголын шилдэг дөрвөн тулаанч өрсөлдөх юм. Арга хэмжээнд “Зэв” холбооны капитан, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү, “HOOST CUP” тэмцээний ерөнхий менежер Мацүхарү болон “К-1”-ий мэргэжлийн шүүгч нар оролцлоо. Мөн Японы тулааны төрлөөр бичдэг сэтгүүлч нар ирсэн харагдсан.  

Капитан Асашёорюү тамирчдад амжилт хүсээд “Үзэгчдийн цөсийг хөөргөсөн сайхан тулаан үзүүлээрэй. Монголын залуучууд тулааны урлагаар дамжин дэлхийд гарна гэдэгт итгэж байна” гэж хэллээ.
Тив дэлхийн дэвжээнд гарахаас гадна “Зэв” холбооны бас нэгэн зорилго бол нийгэмд “Монголын эрчүүд гэдэг хэн бэ” гэдгийг харуулах. Энэ утгаараа “ZEV Fight Night-1” тэмцээний нээлт, хаалтын ёслолыг найруулж байгаа Hero Entertainment-ийн Б.Баатар юу сэтгэж, юу бэлтгэж байгаа нь бас нэгэн сюрприз байх болно.

Ингээд тамирчдын жинг сонирхоцгооё.

65 кг-д өрсөлдөх тамирчид

Д.Батгэрэл “Бүгэнжюкү” клуб, “Ирээдүй ММА” 64.8 кг

Н.Бат-Эрдэнэ “Heroes” клуб 62.4 кг

Б.Гантогтох “Гаруда ММА” клуб 63.9 кг

Г.Энхбаяр Мэргэжлийн кикбоксын “Заг” холбоо, “One Team” клуб 64.9 кг

70 кг-д өрсөлдөх тамирчид

Н.Отгонбаатар “Ирвэс” клуб 69.8 кг

Г.Мөнх-Од Мэргэжлийн кикбоксын “Заг” холбоо, “Мандал файтинг” клуб 69.3 кг

А.Мөнхбаатар “Бурхан Халдун” клуб 69.5 кг

Э.Батбаяр “Ихэр бээлий” клуб 68.1 кг

Д.Батгэрэл – Н.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох - Г.Энхбаяр нар 65 кг-д, Н.Отгонбаатар - Г.Мөнх-Од, А.Мөнхбаатар - Э.Батбаяр нар 70 кг-д тоглож, жин тус бүрт ялсан хоёр тамирчин аваргын төлөө өрсөлдөн, түрүүлсэн хоёр тамирчин “HOOST CUP” тэмцээнд оролцох юм. Спорт сонирхогч та бүхнийг маргааш АСА циркт ирж, гал гарсан “галзуу” тулаануудыг үзэхийг урьж байна.

Гэрэл зургийг Ц.ЭРХБАЯР

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
6
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.