Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Армандо Торрес “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал болжээ



“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогджээ. Энэ талаар тус компани өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийсэн юм. 

Армандо Торрес нь өнгөрсөн онд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Мөн “Рио Тинто” компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байсан гэнэ. Тэрбээр ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар цаашид ажиллахаар болсон байна.

А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлсэн. Тэрбээр ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн юм. 

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “ТУЗ-өөс Армандо Торресийг компанийн гүйцэтгэх захирлаар томилж буйд таатай байна. А.Торрес бизнесийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах, дотоод нөөц бололцоог бэхжүүлэх, орон нутагтай харилцаа хамтын ажиллагааг бататгах, ажиллагсдын ур чадварыг сайжруулах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан туршлагатай. ТУЗ-өөс Армандог тус компанийг чадварлаг удирдан манлайлж, цаашдын амжилтанд хүргэнэ гэдэгт итгэл төгс байна. Мөн түүнчлэн ТУЗ-өөс Стивен Жонсын оруулж буй чухал хувь нэмэр, чадварлаг манлайллыг өндрөөр үнэлж байна. Стивен Жонс “Оюу толгой”-н цаашдын хөгжлийн эх суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тэмдэглэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
17
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.