Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бүх нийтээр мод тарих өдөр энэ сарын 13, 14-нд болно

Энэ бямба, ням гарагт болох юм.


Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 13, 14-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээг өнгөрсөн баасан гарагаас эхлүүллээ. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж буй уг арга хэмжээ өнөөдөр дуусах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан Ойн судалгаа, хөгжлийн төв, нийслэлийн Байгаль орчны газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр мод тарих газар сонгох, хөрс бэлтгэх, арчлах талаар зөвлөгөө өгөх мэдээллийн булан ажиллаж байна. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр зэргээс гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
10
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.