Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МакГрегорын хүү төрөөд л инстаграм "нээжээ"

Түүний инстаграм хуудас хэдийнэ 50.8 мянган дагагчтай болчихсон байгаа нь гайхамшиг.


Ирландын холимог тулааны од МакГрегор хүүтэй боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-нд Эдди Альваресийг нам цохин унагааж, UFC холбооны хөнгөн, хагас хөнгөн жингийн дэлхийн аварга болж, түүхэн амжилт тогтоосон Конор хэсэг хугацаанд амралт авсан билээ.

Уг нь тэрбээр аваргын бүсээ хамгаалах тулаан хийх ёстой байсан боловч хүндэтгэх шалтгаан байсан. Бие давхар эхнэрээ халамжлан, асрах хэрэгтэй гэж Конор ярьсан. Холимог тулаан битгий хэл спортын ямар ч төрөлд тамирчин хүн ийм шалтгаанаар удаан хугацааны амралт авч байсан түүх байхгүй. Гэвч UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт холбооныхоо мөнгөний гол хайрцаг болсон тулаанчид татгалзаж чадаагүй юм. Хурц сайхан зодоон, дэвжээний гаднах араншин гээд үзэгчдийг холимог тулаанд чирэн авчирч байгаа хүн Конор тул эрхлүүлэхгүй гээд ч яах билээ.

Ингээд Конор хүүтэй боллоо. Тэр хүүдээ Жек гэж нэр өгсөн. Жек 4 кг жинтэй төрсөн нь хэрэв ирээдүйд тулаанч болбол аав шигээ хөнгөн жин биш хүнд жинд үзэлцэх баатар эр болохыг харуулж байна. Тэр хүнд жинтэй төрөөд зогссонгүй, төрснөөсөө хэдэн цагийн дараа л инстаграм хуудас нээсэн. Мэдээж өөрөө биш л дээ. Төрсөн хүүгээ багаас нь од болгохгүй бол Конор Конор биш болно гэсэн үг. Харин яаж од болгохоо тэр сайн мэднэ. Төрөөд долоо хоноогүй байгаа гэхэд Жекийн инстаграм хуудас хэдийнэ 50.8 мянган дагагчтай болчихсон байгаа нь гайхамшиг.

Зургаа хараахан оруулаагүй байгаа ч энэ хурдаараа бол 12.7 сая дагагчтай аавыгаа насанд хүрэхээсээ өмнө гүйцэх шинжтэй. Жек өөрөө инстаграмд хоёр хүн дагажээ. Мэдээж хайртай аав, ээж хоёроо. Энэ мэдээг бичээд сууж байх хооронд л бяцхан МакГрегорын дагагч даруй 2 мянгаар нэмэгдчихлээ. Алдар нэр гэж үүнийг хэлдэг байх даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
24
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.