Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Э.Макроны ялалт алтны ханшинд ингэж нөлөөллөө


Алтны спот ханш өнгөрсөн баасан гарагт унци тутамдаа 1227.9 ам.доллараар хаагдсан нь бага зэрэг буурсан байна. Энэ нь хөрөнгө оруулагчид Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харзнаж, арилжаагаа бууруулсантай холбоотой байв. 

Францчуудын дийлэнх нь Эммануэль Макронд саналаа өгсөнөөр тус улсын хамгийн залуу Ерөнхийлөгч болов. Тэрбээр өдгөө 39 настай.

Ням гарагийн хамгийн эхний тооллогоор Макрон нийт саналын 65.1 хувийг авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ. 

Ингээд Францын сонгуулийн үр дүн алтны ханшид тийм ч их нөлөөлөөгүй нь өмнө нь таамгалаж байснаас зөрсөнгүй. Ням гарагийн алтны арилжаагаар спот ханш 1.10 ам.доллараар буюу 0.09 хувиар буурсан байна. 

Э.Макроны өрсөлдөгч Марин Ле Пен Францыг Европын мөнгөний бодлогоос гаргаж, франкийг үндэсний мөнгөн тэмдэгт болгоно гэж хэлж байсан. Харин Э.Макрон Францын Европын холбоонд гүйцэтгэж буй үүргийг нэмэгдүүлнэ гэж амлаж байсан юм. 

Сонгуулийн дараа мөнгөний ханшид мөн өөрчлөлт орсон. Унци тутамдаа мөнгөний ханш таван хувиар чангарч, 16.35 ам.доллараар арилжсан юм. 

Дашрамд сануулахад, Монголбанкны алт худалдан авах ханш Лондоны металлын биржийн тухайн өдрийн ханшаас хамаарч тогтдог. 

Эх сурвалж: www.mining.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.02
Жан Себастъян Жак: Цахим эрин манай салбарт томоохон эргэлт авчирна
2
2018.10.22
Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)
3
2018.06.11
TerraCom Өмнөговь аймгаас нүүрсний шинэ орд илрүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
23
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.