Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд нэр дэвшигчдийн хэлсэн ХУРЦ эшлэлүүд

Намууд нэр дэвшүүлэх гишүүнээ өнгөрсөн долоо хоногт сонгосон билээ.


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдээ нам тус бүрээс тодруулан, ээлжит хурлуудаа өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр болж, олон нийтэд зарлаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид намынхаа хуралд оролцож, хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч МАН-ын дарга М.Энхболд


1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэвшүүлсэн энэ үйл явдлыг асар их хариуцлага гэж ухамсарлан хүлээн авч байна.

2. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших эрхийг та бүхэн надад олголоо. Өнөөдрийг хүртэл надад заавал Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн хатуу бодол, зорилго байгаагүй. Энэ сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь би байсан. 

3. Ард иргэдийн амьдрал тааруухан байна хэн ийм болгосон, юу тиймд хүргэсэн талаар олныг ярьж хойш харахыг би хүсэхгүй байна. Бид одоо зөвхөн урагш харах ёстой. 

4. Болохгүй бүтэхгүй буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая. Энэ тэмүүлэл, хөгжил дэвшил сайн сайхан амьдралын зорих их нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

5. Энэ цаг үе биднээс зөвшилцөл, ойлголцол, эв нэгдлийг улс орныхоо дотор үйлж бужигнахгүй, тогтвортой байхыг шаардаж байна. Ингэж чадвал бид ирээдүйн сайн сайханд түүртэх юмгүй хүрч чадна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаяр


1. Бид есөн өрлөгтэй Төрийн тэргүүн төрүүлэх ийм бодлогыг баталсан гэж ойлгож байна. 

2. Монголын ард түмэнтэйгээ хамтраад намчирхалгүй, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийнхээ дэмжлэгийг авч, Монгол Улсад шударга ёсыг тогтооно.

3. Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгөх, хариуцлагатай төр засгийг тогтоох, амласандаа хүрдэг хариуцлагатай харилцааг бий болгохын төлөө зүтгэнэ.

4. Сүүлийн жилүүдэд явуулж байсан тэмцлээ үр дүнтэй болгохын төлөө ард түмэнтэйгээ хамтран энэ сонгуульд идэвхтэй оролцоно гэдгээ амалж байна. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч АН-ын гишүүн Х.Баттулга

1. Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байгаа хариуцлагатай мөчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. 

2. Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, гишүүдээ оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал юм. 

3. “Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш, газар нь чухал” гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг анхааруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал нэг байна.  

4. Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол улс мандан бадрахын төлөө бүхнээ  зориулахаа андгайлъя. Би ялвал монгол ялна. 

5. Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
40
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.