Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Боксчид Азийн аваргаас 4 медаль авлаа

Тэмцээнд оролцсон 29 орноос багаараа 4 байрт шалгарсан амжилттай оролцлоо.


Узбекстан улсын Ташкент хотноо 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Д.Батсүрэн, Зөвлөх дасгалжуулагч МУАБ, МУГД Д.Банди, шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Н.Мөнхсайхан нараар удирдуулсан шигшээ багийн 9 тамирчин өрсөлдсөнөөс МУГТ Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар хүрэл медаль, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэж, тэмцээнд оролцсон 29 орноос багаараа 4 байрт шалгарсан амжилттай оролцлоо. Тэмцээний шигшээ тулаанд зургаан орны тамирчид шалгаран үлдсэнээс, 10 жингийн 9 жинд нь Узбекстан улсын тамирчид аваргалж, урьд өмнө гарч байгаагүй, цаашид ч гаргахад бэрх амжилт үзүүллээ. Узбекстан улсын шигшээ багийн тамирчид нь “РИО-2016” олимпийн наадмаас 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 7 медаль хүртсэн энэ цаг үеийн дэлхийн шилдэг баг бөгөөд үүнийгээ нутаг нэгтнүүдээ батлан харууллаа. Азийн аваргын эхний 6 байрт шалгарсан тамирчид 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Герман улсын Хамбург хотноо зохион байгуулагдах ДАШТ-д оролцох эрх авсан юм. Манай улс ДАШТ-д дөрвөн тамирчнаа сойх эрхтэй боллоо.

49 кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казакстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ финалд Риогийн Зуны Олимпийн аварга, Вал Баркерын Цомын шагналт, Узбекистаны Хасанбай Дусматовтой Азийн аваргын төлөө халз үзлээ. Эзэн орны боксчины ялалтаар тулаан өндөрлөж, Г.Ган-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Дусматов тэмцээний шилдэг боксчноор шалгарсан.

 

60 кг-д Риогийн Зуны Олимпийн Наадмын хүрэл медальт, Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Дэлхийн Оюутны аваргын хүрэл медальт, Азийн Наадмын аварга, Азийн аварга, Ази тивийн аваргын мөнгө, Тайландын Эзэн хааны Цомын тэмцээний хошой аварга, Баладогийн Цом  ОУТ-ны аварга, Казакстаны ОУТ-ний аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин, ОУХМ Доржнямбуугийн Отгондалай мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Шива Тапатай тулалдсан. Эхний хоёр раундад манай боксчин сонгодог бокс ямар байдгийг харуулан, харин энэтхэг тамирчин юу ч хийж чадаагүй эцэст нь дүн гарахад боксын хөгжлөөр тааруу Фижи, Сингапур, Тайваны шүүгч нар илүү оноог өрсөлдөгч боксчинд өгснөөр 2-3-р манай мастер дийлдсэн. Д.Отгондалайгийн тивийн аваргаас авсан медаль алт, мөнгөтэй байсан бол хүрэл медалиар нэмэгдэн, гурван өнгийн медальтай боллоо.

64 кг-д Дэлхийн Цэргийн Албан Хаагчдын Тэмцээний аварга, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезийн ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайваны Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, тэмцээнийг нутаг дээрээ зохион байгуулагч орны 20 настай боксчин Икболжон Холдаровтой Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдан, бас л ялалтыг шүүгчид өрсөлдөгч боксчинд зааж, мөнгөн медаль хүртсэн.

69 кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн Оюутны аварга, 2006 оны Дэлхийн Оюутны аваргын хүрэл, 2007 оны Азийн АШТ-ний мөнгөн медальт, 2011 оны Азийн АШТ-ний хошой хүрэл медальт, Пакистаны “Беназир Бхуттогийн нэрэмжит ОУТ-2010”-ын аварга, казакстаны “Ерөнхийлөгчийн Цом-2010”-ын мөнгөн медальт, Унгарын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-н аварга, ОУХМ Бямбаагийн Түвшинбат мөнгөн медалийн  төлөө 5-ны үдэш дэлхийн залуучуудын аварга Казахстаны А.Жусуповтой тулалдан яс үзэлцсэн, төгсгөлийн раундад казак боксчин гэмтэл авсан тул эмч шүүгч тулааныг зогсоож, шүүгчдийн дүн гарахад өрсөлдөгч боксчин ялалт авсан юм. Манай мастер ийнхүү тивийн аваргаас мөнгө, хошой хүрэл медаль дээрээ ахин хүрэл медаль авах болж Азийн АШТ-нээс дөрвөн медаль зүүсэн Монголын анхны боксчин болж байна гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
46
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.