Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол Дагуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлнэ

Олон Улсын Дагуурын Дархан Цаазат газрын 2017 оны ажлын хэсгийн уулзалт боллоо.


Олон Улсын Дагуурын Дархан Цаазат газрын 2017 оны ажлын хэсгийн уулзалт энэ сарын 4, 5-нд Улсын Тусгай Хамгаалалттай газруудын Дорнод Хамгаалалтын Захиргааны Мэдээллийн төв, Чойбалсан хотод зохион байгуулагдав. 

Тус уулзалтын үеэр Монгол Дагуурын Дархан Цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн явц болон цаашдын баримтлах бодлого, бэлтгэлийг хэлэлцэх, Олон Улсын Дагуурын дархан цаазат газрын 2016 онд хийгдсэн судалгаа, сурталчилгааны   ажлуудын тайлан болон энэ онд хамтран хийх ажилуудыг хэлэлцэх болон бусад хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Уулзалтад ОХУ-ын Даурский Дархан Цаазат газар, БНХАУ-ын Хөлөн нуурын БНГ-ын төлөөлөгчид, Монгол Улсын талаасУлсын Тусгай Хамгаалалттай газруудын дарга, албан хаагчид оролцолоо.

Уг хурлаар Монгол Дагуурын Дархан Цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн   явцыг онцлон хэлэлцсэн юм. Мөн Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар /ОУДДЦГ/ 2017 онд хамтран хийх ажлын жагсаалт, төлөвлөөгөөгөө хавсралтаар гарган, гарын үсэг зуран баталгаажуулжээ. Уг хавсралт нь судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, бусад хамтын ажиллагаа, 2018 оны хамтран хийх ажлын санал гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. 2017 онд ОУДДЦГ-ын хүрээнд Монгол Тарвага, нүүдлийн болон усны шувууд, хөхтөн амьтан, цагаан зээр, ургамлын судалгаа зэрэг давхардсан тоогоор  13 тооны  судалгаа шинжилгээний ажлыг хамтарсан  болон бие даасан  байдлаар хийж гүйцэтгэхээр тогтсон байна.

Хурлын үеээр Даурский Дархан Цаазат газрын дарга Вадим Кириллюк тус Дархан цаазат газрын  байгуулагдсаны 30 жилийн ойг угтан , Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газрын дараагийн ажлын хэсгийн уулзалтыг 2018 онд ОХУ-ын тал зохион байгуулахаар болжээ.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
2
1 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
3
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
14
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.