Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн Hi5 ашиглаж байсан хүмүүсийн л ойлгох 14 зүйл

“Who views my profile” бол хамгийн сонирхолтой хэсэг.


1. Энэ логог хараад таны хамаг дурсамж сэргэх шиг болдог. Учир нь энэ сайттай таны амьдрал салшгүй холбоотой байсан. 

2. Hi5-ийнхаа skin-ийг солихын тулд хэдэн ч цаг компьютерын өмнө суудаг байсан юм, бүү мэд. Хүссэн skin-ээ олж, сэтгэл санаа, цаг агаарын байдалтай зохицуулна гэдэг юу юунаас илүү чухал. 

3. “Who views my profile” бол хамгийн сонирхолтой хэсэг. “Хөөх, Нөгөө ангийн Баагий өнгөрсөн долоо хоногт миний профайлыг үзсэн байна шүү дээ...”

4. “Top friends”-тээ хэнийг оруулахаа шийдэх гэж их юм болно шүү дээ. Тэрийг нэгт оруулчихвал нөгөөх нь гомдчих болов уу, яах бол гээд л бодож, санаа зовох зүйл мөн ч их байж.

5. Найзаар нэмсэн хүнийхээ профайл дээр гялалздаг, ганган чамин үгс постлоно гэдэг юу юунаас илүү чухал гэж мэд.

6. Энэ мэт элдэв тэмдэг, тэмдэглэгээгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байлаа. Тэр үед ямар like, wow, angry, sad байсан биш дээ.

7. Тэр үед хүн бүр профайл нэрээ том, жижиг үсгээр бичиж, олон янзын тэмдэгтээр чимэглэснээр “догь” харагдана гэдэгт бат итгэдэг байсан.

8. “About me” хэсэгт өөрийнхөө тухай бүхэл бүтэн “роман” бичээд тавих ч энүүхэнд.

9. Инстаграм филтер гэж байдаггүй байхад зургийн контрастаа тултал нь нэмээд л “гоё” зурагтай болдог байлаа шүү дээ.

10. Энэ цэнхэр “сэгсийсэн хог”-ыг хараад нэг л дотно санагдаж байгаа биз дээ?

11. Эмо постууд энд тэндгүй. Ямар азаар тэр үед “Screen shot Дэлгэцийн агшин”, “justmongolianthings” гэж пэйжүүд байгаагүй юм...

12. Профайл хэр олон “views”-тэй байна төдий чинээ нэр хүнд өснө өө л гэж мэд!

13. Найзууддаа эндээс ёстой юу хүссэнээ л өгнө шүү дээ.

14. Энэ бүхнийг орхиж Фэйсбүүк рүү нүүнэ гэдэг бас л хүнд шийдвэр байж дээ...

Hi5 ҮҮРД

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.