Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хүнийг эрт ХӨГШРҮҮЛДЭГ санаанд оромгүй 7 ЗУРШИЛ

Таны үйлдэл, буруу зуршил залуу нас, гоо сайхны тань эсрэг хэрхэн “заналхийлдгийг” мэдэх боломжтой.


Хүнийг эрт хөгшрүүлдэг зүйлсийн жагсаалтыг архи, тамхины хэрэглээ, нарны хурц туяаны үйлчлэлээр хязгаарлан ойлгож болохгүй. Таны гоо сайхан, залуу насыг ямар зүйл үрэн таран хийдгийг үйлдлээс тань шинжиж болно. Хэрвээ сайн анзаарвал, таны үйлдэл, буруу зуршил залуу нас, гоо сайхны тань эсрэг хэрхэн “заналхийлдгийг” мэдэх боломжтой. Ингээд хүнийг эрт хөгшрүүлдэг санаанд оромгүй 7 зуршлыг хүргэж байна.

 
1. Нарны шил, бээлийнээс татгалзах

Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явах хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүүгээрэй. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Нарны хэт ягаан туяа тусахгүй газар гэж үгүй. Тиймээс аль болох том хүрээтэй нарны шил сонгох хэрэгтэй. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Мөн та нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. 

Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Бээлийг үл ойшоодог хэний ч гарын арьс үрчлээтэн толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй шүү. 
 
2. Соруул хэрэглэх  

Соруул хэрэглэх нь илүү секси харагдуулдаг ч байнга соруулаар ундаа уух нь уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд тод харагддаг. Ийм үрчлээ тамхи татах үед ч үүсдэг гэдгийг санаарай. Ингэж үрчлээ суулгахгүйн тулд тамхи болон соруулаа л хаячих. Зурагт үзэхдээ, компьютерийн ард суухдаа, кинотеатрт байхдаа байнга ундаа, жүүс сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилах хэрэгтэй . Бас зөгийн бал түрхэж байхад гэмгүй шүү. 
 
3. Арьсаа суларч байгааг үл анзаарах 

Таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж. Заримдаа энэ нь удамшил байдаг бөгөөд нар болон стрессийн үйлчлэлийн үр дүнд эрт илэрдэг тохиолдол бий. Цаашлаад үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ. 

тиймээс өөрийн төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонжих хэрэгтэй. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкохоль, кофейн агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид хандаарай. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно. 
 
4. Хүчтэй гуужуулагч хэрэглэх 


Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутам арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байгаа юм биш биз? Хэрэв тийм бол та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдагдуулж, эпидермийг эвдэж байна гэсэн үг. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ. 

Та эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдхүүнийг болгоомжтой хэрэглэх ёстой. Шаардлагатай тохиолдолд хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг сонгоорой. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхэхээ мартуузай. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
 
5. Эмоцитой ярих 


Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээтдэг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуудаа үрчлээтэхийг хүсэхгүй л байгаа бол утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаа засах хэрэгтэй. Мөн ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж заншаарай. Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээгээрэй.
 
6. Хамраа оролдох
 
Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Гэтэл хамар маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Хамрын арьс нь амархан улайж, батга гарч, бохирддог. Хамрын арьс улайсан үед суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг хэрэглэж болно. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа салах нь хамгийн зөв арга. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй. 
 
7. Нүдээ байнга нухлах 


Та нүдээ нухалдаг муу зуршилтай бол бушуухан засаарай. Учир нь нүдний эргэн тойрны арьс нимгэн, эмзэг тул маш амархан үрчлээ үүсдэг. Энэ муу зуршлаасаа салах энгийн аргуудын  нэг нь нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэх явдал. Ингэснээр та нүдээ нухлах хүсэлгүй болно.

Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Харин үрчлээтсэн бол зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглээрэй. Мөн нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэх нь зүйтэй. Урьдчилан сэргийлэх энэхүү арчилгаа нь эрт үрчлээ суухаас хамгаалдаг.


 Эх сурвалж: www.seaberry.mn

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
39
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.