Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ТОП орлоготой гурван монгол бизнесмэнтэй танилц

“Rio tinto” группийн удирдлагын багт багтсан Б.Болд жилийн дотор 661 мянган ам.долларын (бараг хоёр тэрбум төгрөг) орлого олсноор Монголын бизнесмэнүүдийг тэргүүлж байна. Харин MCS-ийн Ж.Оджаргал 267 мянган ам.долларыг өнгөрсөн онд олжээ.


Нээлттэй компани. Хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг, удирдлагын багийнхны цалин урамшуулал нээлттэй, санхүүгийн тайланг нь хэн ч ороод үзэж болдог, жинхэнэ “шилэн” компанийг ийн нэрлэдэг. Бизнесмэнүүдийн мөрөөдөл болсон нээлттэй засаглалтай компани Монголд ховор. Гэхдээ бий. Мөн чадварлаг монгол бизнесмэнүүд гаднын нээлттэй том компанид ажилладаг болсон цагт бид амьдарч байна.  

 

Тухайлбал, олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа амжилттай гаргаж, нүүрсний үнийн уналтын үеэр хаалгаа барилгүй тэсэж үлдсэн “Mongolian mining corporation”-ийг дурдаж болно. Дэлхийн хамгийн том нүүрсний компани “Пибоди энержи” хүртэл дампуурлаа зарласан хэцүү цаг үед тус компани бондын бүтцээ амжилттай шинэчилж чадсан юм. Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан Mонголын компаниудыг түүчээлсний хувьд MMC түүхэнд нэрээ үлдээх нь дамжиггүй. 

 

Тэгвэл баячуудын ашиг, орлого хаалттай компаниудтайгаа ижил нууцын зэрэглэлд хамаардаг Монголын уламжлалыг ч MMC эвджээ. Олон мянган монгол хүний хувьд мөнгөтэй л юм шиг харагдвал “баян л биз” гэж боддогоос биш өндөр хөгжилтэй орнуудтай адил чинээлэг эрхмүүдээ эрэмбэлж бид мэдэхгүй. Санхүүгийн мэдээлэл хаалттай учраас боломж ч байхгүй юм. Тэгвэл “Mongolian mining corporation”-ийн гол тоглогчдын орлогыг “Bloomberg” нээлттэй мэдээлcнийг ЭНД дараад Та ч үзэж болох нь. Хамгийн гол нь нээлттэй компанийн босс учраас жилийн орлогыг нь бид мэдэж чадаад байгаа юм. 

Б.Болд жилийн дотор 661 мянган ам.доллар олжээ 

Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилждаг, Монголтой холбоотой хамгийн том тоглогч бол “Рио тинто”. Энэ компанийн удирдлагын багт багтдаг захирлуудын жилийн орлого, нас гэх мэтчилэн анкетийн мэдээлэл бүгд www.bloomberg.com цахим хуудаст бий. "JP Morgan" банкинд ажиллаж байсан Б.Болд захирал гэвэл та бүхэн андахгүй сайн мэдэх байх. “Рио тинто” компанийн удирдлагын багт багтдаг түүний жилийн орлого 661 мянган ам.доллар болж байна. Ингэснээр Монголын ТОП бизнесмэнүүдийг орлогоороо тэргүүлж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: “Рио тинто”-гийн удирдлагын багт багтсан Б.Болдын хэлсэн ГАЙХАЛТАЙ 10 эшлэл 

Нас: 42 
Орлого: 661 мянган ам.доллар  


Ж.Оджаргалын орлого жилийн дотор бараг гурав дахин буурчээ 

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монгол угшилтай компани 2010 онд анх удаа арилжаа хийв. Тэд Хонконгийн хөрөнгийн биржид хүч үзсэн ба тэднийг 0975 гэх тоогоор кодлосон билээ. 

“Mongolian mining corporation” (HKG:0975) буюу бидний сайн мэдэх “Энержи Ресурс” тухайн үед 3.71 тэрбум хувьцаа гарган, 700 сая ам.доллар босгож, Монголын түүхэнд нэрээ үлдээжээ. Энэ үйл явдал манай Засгийн газар Чингис тэргүүтэй том бондуудыг гаргахаас ч өмнөх үеийнх гэдгийг эргэн сануулъя.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Ж.Оджаргалаас урам зориг авах ГАЙХАЛТАЙ 25 эшлэл 

Нас: 51
Орлого: 267 мянган ам.доллар 

Тэгвэл тус компанийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS-ийн гэх нэршлээр бидний сайн мэдэх Ж.Оджаргал өнгөрсөн онд 267 мянган ам.долларын орлого олсон тухай “Bloomberg” мэдээлж байна. Харьцуулахад, 2015 онд 635 мянган ам.долларын орлого олж байжээ. Олон улсын хөрөнгийн биржид хүч үзэж, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосон учраас орлогоо хүртэл ил мэдээлж, “шилэн” байх үүргийг тэр хүлээжээ. 

Ж.Од 

Түүнийг Ж.Оджаргалын ах, эсвэл MCS-ийн захирал гэдгээр хүмүүс сайн мэднэ.  АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргын ажил хийж явсан гэх төрийн албаны намтартай түүнийг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хувийн амьдрал болон хувьсгалын ажилдаа маш бүтээлч ханддаг гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ бүтээлч эрхэм өнгөрсөн онд 9000 ам.долларын орлого олсон тухай “Bloomberg” мэдээлж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: "MCS" группийн ерөнхийлөгч Ж.Одын илтгэлээс онцлох 10 эшлэл 

Нас: 52
Орлого: 9000  

“Bloomberg”-ийн мэдээллийн санд Монголын бизнесийн салбарын бусад акулын нэрс ч харагддаг. Худалдаа хөгжлийн банкны, “сахал” гэх хочоороо алдартай Д.Эрдэнэбилэг болон тус банкны үүсгэн байгуулагчдын нэг Б.Мэдрээ захирлын нэр энд бий. Түүнчлэн “Макс”-ын Д.Ганбаатар, “Шунхлай”-гийн П.Батсайхан, “Хаан” банк болон “Таван богд”-ын захирлуудын зөвлөлийн гишүүн Д.Хулан гэх мэтчилэнгээр энэ цуваа үргэлжилдэг. 

Өөр олон монгол хүний нэр ч байж магадгүй. Үүнийг мэдэхийн тулд том бизнесмэнүүдийн нэрийг англиар бичээд гүүглэдэж үзэхэд л хангалттай. Хамгийн гол нь дээр дурдсан гурван эрхэмийн орлого одоогийн байдлаар ил байгаа нь энэ. Харин бусад бизнесмэнийн орлогыг “Bloomberg” тооцоогүй нь санхүүгийн тайлан, тооцоо Монголд нууц байдагтай холбоотой бололтой.     

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.