Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Б.Гантогтох, Н.Отгонбаатар нар “ZEV Fight Night-1”-ийн аварга боллоо

Японы Нагоя хотын “Nagoya Congress Center” цогцолборт болох “HOOST CUP” олон улсын тэмцээнд оролцох эрх авсан юм.


Монголын холимог тулааны “Зэв” холбооноос энэ сарын 6-нд АСА циркт “ZEV Fight Night-1” тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд түрүүлсэн хоёр тамирчин тавдугаар сарын 28-нд Японы Нагоя хотын “Nagoya Congress Center” цогцолборт болох “HOOST CUP” олон улсын тэмцээнд оролцох эрх авсан юм.

“HOOST CUP” тэмцээнд нийт таван жинд Японы 5 тамирчин гадаадын 5 тамирчинтай халз тулалдана. Гадаадын таван тамирчны хоёр нь “ZEV Fight Night-1” тэмцээний аваргууд болох юм.
65 кг-д Д.Батгэрэл – Н.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох - Г.Энхбаяр нар, 70 кг-д Н.Отгонбаатар - Г.Мөнх-Од, А.Мөнхбаатар - Э.Батбаяр нар тоглосон.

65 кг-ийн жингийн финалд “Гаруда ММА” клубын тамирчин Б.Гантогтох, “Heroes” клубын тулаанч Н.Бат-Эрдэнэ нар өрсөлдөн, Б.Гантогтох ялж, “HOOST CUP”-д оролцох эрхийг авлаа.
Б.Гантогтох нь муатай боксын УАШТ-ний 2015, 2016 оны 60 кг-ийн жингийн аварга, 2017 оны 63,5 кг-ийн жингийн аварга, Инчеон-2013 Азийн танхимын болон тулааны спортын их наадмаас мөнгөн медаль, ОХУ-ын Буриадын муатай боксын аварга шалгаруулах тэмцээний 2014 оны аварга, 2015 онд Эрхүү хотноо болсон “Золотой Ринг” халз тулааны аварга тамирчин юм.

Харин 70 кг-ийн жингийн финалд “Бурхан Халдун” клубын А.Мөнхбаатар, “Ирвэс” клубын Н.Отгонбаатар нар тоглож, Н.Отгонбаатар ялсан.
Н.Отгонбаатар бол 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны Азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн 2 удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний 2 удаагийн аварга,  2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёокүшин каратегийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ний алтан медалийг тус тус хүртэж байсан тамирчин юм.
Зэв холбооны капитан Д.Дагвадорж  түрүүлсэн хоёр тамирчиндаа энэ сарын 28-нд Японы Нагоя хотод болох тэмцээнд нь амжилт хүслээ.
Гэрэл зургийг Ц.Эрхбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
48
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.