Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Unread.today”-ийн үүсгэн байгуулагч А.Ундралын санал болгож буй 10 ном

“Unread.today”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, “Global Shapers” нийгэмлэгийн гишүүн А.Ундралд урам зориг өгч, урагч тэмүүлэх хүсэл тэмүүллээр цэнэглэдэг номуудыг харцгаая.


“Unread.today”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, “Global Shapers” нийгэмлэгийн гишүүн, өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдсан 2017 оны Дэлхийн Эдийн засгийн Форумд Монгол Улсын төлөөлөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт оролцоод ирсэн залуу энтрепренер А.Ундралыг бид энэ удаад “UB.LIFE Жагсаалт” булаандаа урьсан юм. Тэр та бидэнтэй урам зориг авч, урагш тэмүүлэх хүсэл тэмүүллээр цэнэглэдэг номуудаа хуваалцаж байна.

1. The Startup of You – Reid Hoffman

Манай хамтрагч Ганзоригийн орчуулсан энэ номыг карьераа эхлүүлж буй, карьерын сонголтуудаа хийж буй хэн бүхэнд санал болгоё. Хэрхэн энтрепренер сэтгэлгээг өөртөө суулгах талаар Линкединий үүсгэн байгуулагч Р.Хоффманн танд зөвлөх болно.

2. Originals – Adam Grant

Сүүлийн үед ихээхэн алдаршиж буй, орчин цагийн “сэтгэгчдийн” нэг Адам Грантын энэ номоос би сүүлийн үед салахаа больсон.  Шинэ санаа, сэдлийг үргэлж төрүүлж, хэрхэн өөрөө “оригинал” хэвээр үлдэх тухай энэ ном танд тун сонирхолтой жишээнүүдээр тайлбарлах болно.

3. The Art of Thinking Clearly – Rolf Dobelli

Европын олон оронд бестселлер болсон энэ номд хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа түгээмэл гаргадаг 99 төрлийн “сэтгэлгээний алдааны” тухай гардаг юм. Тэдгээрээс хэрхэн зайлсхийх, ямар байдлаар хандаж авч үзэх ёстойг онол, жишээг хослуулан маш цэгцтэйгээр заах болно.

4. Steve Jobs – Walter Isaacson

Бидний үеийн хамгийн суут энтрепренерүүдийн нэг Стив Жобсын туулсан адармаатай хэрнээ агуу түүхийг ийм ойрхноос унших боломжийг олгосон В.Айзаксонд талархая. Стартап, энтрепренер гэдэг үг тренд болтлоо алдаршихад нөлөөлсөн гол хүчин зүйл нь энэ ном ч байж мэднэ. Урам зориг, эрч хүч бэлэглэх түүх.

5. Jonathan Livingston Seagull – Richard Bach

“Тэгээд хязгаар гэж үгүй юм биз дээ?” гэх энэ номын хамгийн сүүлчийн өгүүлбэр л намайг улам урагш тэмүүлэх дуусашгүй эрч хүчээр цэнэглэдэг. Монгол хэлнээ “Жонатан Ливингстон хэмээх цахлай” гэх нэрээр орчуулагдсан энэ “бичил” номыг хэд уншаад ч уйдахгүй. Нэг суултаар л уншиж дуусах энэ номын өгүүлбэр бүр гүн утга санааг агуулдаг юм шиг санагддаг.

6. Flowers for Algernon – Daniel Keyes

Энэ бол миний хамгийн дуртай уран зохиолын төрлийн ном. Нийгмийн харилцаа, хүмүүсийн хүлээлттэй холбоотой өдөр тутмын асуудлуудыг дэндүү шударгаар өгүүлж, дэндүү гунигтай түүхээр төлөөлүүлэн харуулсан тун өвөрмөц бичлэг бүхий зохиол юм.

7. A Song of Ice and Fire - George R.Martin

Уйтгартай сонголт байж мэднэ. Гэхдээ та “Game of Thrones” киног үздэг бол дараагийн цувралуудыг хүлээх зуураа номыг нь уншихыг санал болгож байна. Тэр төсөөллүүд, уран сэтгэмжүүд, дүрүүдийн хөгжил, түүхүүдийн холбоосуудыг нь магтан дуулъя.

А.Ундралын бичсэн “Хаан ширээний тоглоом” номыг унших 4 шалтгаан

8. Why Nations Fail - Daron Acemoglu & James Robinson

Яагаад зарим орон баян, зарим нь ядуу эсвэл зарим нь аз жаргалтай, зарим нь тэмцэл, зовлонгоор дүүрэн байдаг юм бол? Энэ асуултын хариултыг түүхэн жишээн дээр үндэслэн маш энгийнээр тайлбарлах энэ ном танд ихийг эргэцүүлэх боломж олгоно.

9. Short History of Nearly Everything – Bill Bryson

Энэ номыг уншиж дуусаад “Би энийг 10 жилийн өмнө олж уншсан ч болоосой” гэсэн бодол төрснийг нуугаад яахав. “Шинжлэх ухааны товч түүх” хэмээн орчуулагдсан энэ номыг эртхэн уншсан бол би өдийд эрдэмтэн, судлаач болчихсон тууж явах ч байсан байж мэднэ шүү. Өөрөө биш юм гэхэд дүүдээ, хүүхдэдээ заавал уншуулаарай.

10. Дори идэр дүүдээ – Баабар

Миний үеийнхний ширээний ном гэж хэлж болох байх. Одоо ч хааяа эргүүлэхэд илүүддэггүй. Интернет ашиглах “боломжгүй” байсан намайг энэ ном их чиглүүлж, их цагийг хэмнэхэд тусласан гэж боддог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.12.30
UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД
2
2022.09.05
Есдүгээр сарын жаврыг даван гарахад туслах "дурлам" 10 дуу
3
2022.07.22
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
34
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.