Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэлхий дээрх хамгийн их “инстаграмдуулсан” 10 газар

Аялалын улирал хаяанд ирлээ. Харин та хаашаа аялахаа шийдэж амжаагүй л байна уу?


Сайхан газар очоод хүмүүсийн хамгийн түрүүнд хийдэг зүйл яах аргагүй зураг дарж, инстаграмдаа постлох болсон шүү дээ. Тэгвэл хамгийн их “инстаграмдуулсан” газрууд яах аргагүй гайхалтай газрууд байх ёстой. Тийм биз?Ингээд инстаграм дээрх хамгийн түгээмэл газруудыг харцгаая.

1. Диснейлэнд, Калифорни, АНУ

 

Finally❣️

A post shared by Christina Luna (@_christinaluna) on

Энэ жагсаалтын хамгийн эхэнд Диснейлэнд орсонд гайхах зүйл алга. Диснейлэнд бол яах аргагүй хүүхэд төдийгүй хүн бүрийн мөрөөдлийн газар мөн. Инстаграм дээр энд бараг 14 сая таглагдсан зураг байгаа аж.

2.  Эйфелийн цамхаг, Парис, Франц

 

Beacon of Hope

A post shared by Evan Sabogal (@sabosabe) on

Олон хүний очиж үзэхийг хүсдэг газруудын нэг яах аргагүй Парис хот. Шалтгаан нь мэдээж Эйфелийн цамхаг. Энд дарсан үзэсгэлэнт зургууд инстаграмаар дүүрэн бий.

3. Уолт Диснейн Ертөнц, Флорида, АНУ

 

 

Диснейн Ертөнц аргагүй л мөрөөдлийн газар юм. Флоридад байрлах асар том Диснейн цогцолбор бол аялал жуулчлалын том бүс мөн.

4. Өмнөд эрэг, Флорида, АНУ

SoBe гэж нэрлэдэг Флоридагийн Өмнөд эрэг Миами аралтай хөрш зэргэлдээ оршдог. Өдөр шөнөгүй үргэлжилдэг үдэшлэгийн хотуудаараа алдартай эл газарт даруулсан олон гайхалтай зураг инстаграм дээр байдаг юм байна.

5. Берлиний хана, Берлин, Герман

Нэгэн үед баруун, зүүнийг тусгаарлаж байсан алдарт Берлиний хана өдгөө бараг алга болсон гэхэд хилсдэхгүй. Ханаас үлдсэн хэлтэрхийг графити уран бүтээлчид чимэглэж, тэр нь тухайн бүсийнхээ гэрэл зургийн гол талбар болсон юм.

6. Лас Вегас Стрип, Невада, АНУ

 

A post shared by Rokas Janulis (@jrokas) on

Зочид буудал, казино болон Эйфелийн цамхаг тэргүүтэй дэлхийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон газруудын жижиг хуулбараар дүүрсэн эл газар бол яах аргагүй зураг дарууштай газар гэнэ. Стрип нь дан ганцаар бараг 6,8 км урт үргэлжилдэг аж.

7. Биг Бен, Лондон, Их Британи

 

 

Биг Бенийг ихэнх хүн Лондоны цагтай цамхаг гэдгээр сайн мэднэ биз ээ. Гэхдээ энэ нэр нь угтаа цагийн зөвхөн хонхны нэр аж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цагтай цамхагийн тэр чигээр нь Биг Бен гэж нэрлэх болж. Цамхагийн “жинхэнэ нэр” нь Элизабетийн цамхаг юм байна.

8. Таймс Скүэр, Нью-Йорк, АНУ

 

A post shared by Aitor Galilea (@aitorgalisss) on

Нью-Йорк хотын хамгийн алдартай газар бол яах аргагүй Таймс Скүэр. Энертайнмент ертөнцийн диваажин гэж болохоор эл газрын зураг инстаграмд их олон байдаг.

9. Нотр Дам, Парис, Франц

Франц готик хэв маягтай эл сүм нь дэлхийн хамгийн алдартай сүмүүдийн нэг. 12 дугаар зуунд баригдсан эл сүмд сүсэгтэн төдийгүй сүсэггүй жуулчид ч ихээр очдог байна.

10. Бавариа, Герман

 

Pretzels #pretzel #Oktoberfest #munich #food #travel #foodotd

A post shared by Food Of The Day (@everydayfood_fotd) on

Гайхалтай баяр наадам, олон төрлийн хүйтэн шар айраг, тоглоом цэнгээнийг нь үзэх гэж олон зуун жуулчид Германы Октоберфестийг үзэх гэж Бавариаг зорьдог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
48
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.