Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

"Ялаануудын бурхан" буюу сэтгэл зүйн шинжлэх ухааны НӨЛӨӨ БҮХИЙ 10 ТУРШИЛТ


Сэтгэл зүйн шинжлэх ухааны түүхэнд анхаарал татахуйц олон туршилт хийж байжээ.Зарим туршилт бидэнд хачин жигтэй, ер ойлгохын эцэсгүй санагдах ч үр дүн нь сэтгэл зүйн шинжлэх ухаанд үнэтэйд тооцогдох тохиолдол олон. Brainz.com энэ төрлийн сонирхолтой бас нөлөөтэй 10 туршилтыг нийтэлжээ.

1. “Ялаануудын бурхан” – Нийгмийн харъяаллын онол

Роберс Кэйвийн туршилт: АНУ-ын Оклахома мужийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд 11 настай эрэгтэй хүүхдүүдээс бүрдсэн хоёр баг дээр туршилт хийжээ. Зорилго нь хүмүүс хэрхэн ямар нэгэн бүлэгт харьяалагдаж, өөрийн бүлгээс бусад бүлгийг үзэн ядаж, хүлээн зөвшөөрөхгүй байх сэтгэгдэлд дасан зохицож чадвартайг харуулах байж. Хүмүүс бүлгийн сэтгэл зүйд дор нь дасаж өөрөөс бусдыг хүлээн зөвшөөрөлгүй бүр үзэн ядаж зэрлэгшиж чадахыг туршжээ. Мөн Судлаач эрдэмтэн Музафер Шериф үүнтэй ижил гурван төрлийн туршилт хийсэн байна. Мөн ижил хоёр бүлэг эхлээд дундын нэгэн дайсантай сөргөөцөлдөх даалгавар авсан бол хоёр дахь туршилт дээр судлаачдын эсрэг нэгджээ. Эцэст нь хоёр баг нэг нэгэнтэйгээ дайсагнаж төгссөн юм.

Дээрх судалгааны үр дүнд хүн хэрвээ ямар нэгэн бүлэгт хамаарагдаж байгаа бол өөрийн бүлгийн үзэл бодлыг ямар нэгэн шүүмжгүйгээр дагадаг бөгөөд хэрвээ энэ нь бусад бүлэгтэй дайсагналцахыг шаардаж байгаа бол ямар ч асуудалгүй үзэн ядаж эхэлдэг байна.

2. “Станфордын шоронгийн туршилт” – Хүчний нөлөө.

Маш их шүүмжлэлд өртсөн энэхүү туршилт нь хүний зүрхний гүнд орших чөтгөрийн гэмээр зан авирыг ил тод болгож чадсан юм. Сэтгэл зүйч Филип Зимбардо туршилтад оролцогчдыг “Хоригдол” болон “Шоронгийн хуяг” болгон хоёр бүлэгт хуваажээ. Туршилт Станфордын их сургуулийн доод хонгилын давхарт байрлах хиймэл шоронд хийгдсэн байна.

Хоригдлуудыг шоронд оруулах үед бүх хувцсыг нь тайлж, үсийг нь хусаж, маш бүдүүлэг ханджээ. Харин харгалзагч хуягуудад бороохой өгсөн байна. Шоронгийн хоригдлууд хоёр дахь өдрөөсөө эхлэн бослого гаргажээ. Харин үүний эсрэг хуягуудын хариу үйлдэл маш хатуу бас ширүүн байв. Төд удалгүй хуягууд өөрсдийн зохиомол дүрдээ гүн орж, зарим нь бүр түүндээ итгэж яг л жинхэнэ шоронгийн хуягуудтай ижил авирлан хоригдлуудыг басамжилж, бие мах бодь, сэтгэл зүйн дарамт үзүүлж эхэлжээ. Үүнтэй ижлээр шоронгийн хоригдлууд ч дүрдээ итгэж хүлцэнгүй бас дорой болж тушаал бүрийг дагаж эхэлсэн байна.

Энэ туршилт хүнд эрх мэдэл өгөх юм бол түүнийгээ ашиглан хэр төвшинд хүчирхийлэл үйлдэх чадвартайг нь нотолсон бөгөөд хэрвээ боломж олдвол хүн хэрхэн адгуусан авираа ил гаргадгийг баталжээ.

Туршилт 14 хоног үргэлжлэхээр төлөвлөж байсан боловч өдөр бүр нэмэгдэж буй хүчирхийллээс улбаалан зургаа хоногийн дараа зогсоох шийдвэр гарсан байна.

3. “Эрх мэдэлд захирагдах нь” – Хүний хэрцгий болох чадвар

1963 онд сэтгэл зүйч эрдэмтэн Стэнли Милграм хүмүүст хор хөнөөл өгөхөөр тушаал өгөхөд хүн түүнийг нь хэрхэн дагаж, тушаал биелүүлэхийг нь турших зорилготой байжээ.

Энэ санаа Дэлхий II дайнд германчууд хүн төрөлхтний түүхэнд мартагдахааргүй хэрцгий зүйлсийг хэрхэн хийж чадсаныг гайхаж бас судлахыг хүссэнээс улбаатай юм.

Туршилтанд хоёр баг оруулсан. Эхний баг уг туршилтыг жинхэнээсээ хийж байгаа гэдэгт итгэж байсан бол хоёр дахь нь эхний бүлгийн гишүүдийг турших зорилготойгоор уг туршилтад оролцож байгаагаа мэдэж байжээ.

Хоёр дахь бүлгийн гишүүн цахилгаан сандал дээр сууж байгаа бөгөөд нэг дэх бүлгийн гишүүн өөр өрөөнөөс асуулт хариулт явуулна. Хэрвээ хоёр дахь бүлгийн гишүүн буруу хариулт өгөх тохиолдолд нэг дэх бүлгийн гишүүн түүнийг цахилгаанаар цохиулах юм. Милграм нэг дэх бүлгийн гишүүнд буруу хариулт болгонд цахилгаанаар цохиулах вольтоо нэмэх тушаал өгөв. Хоёр дахь бүлгийн гишүүн ихэнхдээ буруу хариулах бөгөөд цахилгаанаар цохиулах бүрд амь тавин орилж, ёолж байжээ (угтаа бол бүгд зохиомол байсан).  

Нэг дэх бүлгийн гишүүн буруу хариулт тутамд вольтоо өсгөсөөр байсан бөгөөд улмаар хүний оюун санаагаа алдаж элийрэх төвшинд хүртэл өндөрсгөх үедээ Милграмаас “Хэрвээ үүнээс цааш вольтоо нэмбэл энэ хүн амиа ч алдаж магадгүй” гэхэд Милграм энэ нь албан ёсоор хийгдэж байгааг мэдэгдээд хариуцлагыг өөрөө авахаа хэлээд вольтыг нэмэх тушаал өгөхөд нэг дэх бүлгийн гишүүн ямар ч асуудалгүй тушаалыг биелүүлжээ.

ҮР ДҮН: Энгийн хүнд хүртэл эрх мэдэл тушаал өгөхөд ямар ч шүүмжгүйгээр биелүүлэх чадвартайг нь нотолсон бөгөөд энэ нь хүний ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн ч гэсэн ямар ч асуудалгүй биелүүлэх чадвартайг нь харуулжээ.

4. “Зохицол” – Худлаа хэлж буй нүдэндээ бүү итгэ.

Бүлгийн динамикууд болон бусдын талаарх өрөөсгөл шүүмжлэх сэтгэлгээг судалсан нийгмийн харьяалагдах онолыг судалсан сэтгэл зүйчид бүлгийн гишүүд хоорондоо хэр дасан зохицох боломжтой энгийн жишээг судалжээ. 1951 онд Соломон Аш, нэг хүний үзэл бодол ямарваа нэгэн бүлгийн нөлөөнд хэрхэн автах боломжтой тогтоох зорилготой байсан. Туршилтын үеэр их сургуулийн сурагчдаас хэд хэдэн асуулт асуусан бөгөөд буруу хариулт өгсөн бүлэг буюу дийлэнх (албаар), нөгөө талаас энэ туршилтын талаар мэдээлэлгүй байгаа бүлгээс асуултад хариулт өгөхийг шаарджээ. Үр дүнд нь энэ туршилтын талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа бүлгийн гишүүд мөн ижил буруу хариулт өгчээ.

Оролцогчдын 25% нь буруу хариулт өгөхөөс татгалзсан бол 75% нь ямар ч бодолгүйгээр олонхыг дагаж буруу хариултыг өгчээ. Үр дүнд нь хүмүүсийн 3-ны 1 нь өөрийн зөв байсан ч түүнийгээ харалгүй олонхын тулгаж буй бурууг сонгодог байна.

5. “Өөрөө өөртөө худлаа хэлэх” – Танин мэдэхүйн зөрчилдөөний онол (Congnitive Dissonance)

Энгийн нэг хүн өөрийн мэдрэмж, итгэл үнэмшил, хүслээ үл тоон өөрөө өөртөө худал хэлэхдээ (түүндээ бас итгэхдээ) маш авъяастайг нотлохоор 1959 онд сэтгэл зүйчид нэгэн туршилтыг хийжээ.

Уг туршилтаар хүн өөрийн хуримтлуулсан туршлагаа үл тоон, тэр бүү хэл зөв биш гэдгийг нь мэдсээр байж өөрийн эсрэг байгаа хүнийг ятгахын тулд хэрхэн хүчин чармайлт гаргаж байгааг судалсан юм. “Cognitive dissonance” -ийг сэтгэл судлалын салбарт сэтгэл санааны таагүй байдал гэж үздэг бөгөөд хоёр болон түүнээс олон итгэл үнэмшил, санаа, үнэ цэнийг дагадаг хүмүүст тохиолддог. Ихэнх тохиолдолд тухайн хүн нь өөрийнх нь баримталдаг үзэл бодол, итгэл үнэмшил, үнэ цэнээс нь зөрсөн шинэ мэдээлэл хүлээн авснаар түүнийхээ эсрэг үйлдлийг гүйцэтгэх үед тохиолддог.

Жишээ нь: Тамхи татдаг хүн тамхины хортойг нь мэдсээр байж татдаг. Түүний эсрэг тамхи татдаггүй хүн тамхи татах нь хүний биед хортойг нь хэлэх үед энэ үзэл бодлын эсрэг тамхи татах нь хүний биед хоргүйг нотлох гэж оролдох зан араншин гаргах боломжтой юм. Тэр бүү хэл тамхи татсанаас болж нас барсан хүн байхгүй болохыг хэлээд 90 настай хэдий ч одоог хүртэл тамхи татдаг хамаатан нь байдаг тухай шалтаг хэлж өөрийгөө хамгаалах үйлдэл гаргах тохиолдлын сэтгэл зүйн зөрчилдөөн үүсдэг байна. 

Жишээ 2: Зарим тохиолдолд хүн бүлэгт харьяалагдахын тулд өөрийн үнэ цэнэтэй гэж үзэж байгаа зүйлээ үл ойшоож бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг оролдох үед ил гардаг байна. Далд ухамсартаа нийтэд харьяалагдаж бусдад үнэ цэнэтэй байх нь өөрөө өөртөө зөв байж ганцаардахаас илүү үнэ цэнэтэй болохыг ятгаж өөрөө өөртөө худлаа хэлж түүндээ итгэдэг байна.

6. “Ой санамжийн суртал ухуулга” – Та юу харж байгаагаа үнэхээр мэдэж байна уу?

1974 онд судлаачид ой санамждаа итгэж болох эсэх, үнэн бодит байдал түүнд нь нөлөөлж байгаа эсэхийг судалжээ. 45 хүн машины ослын талаар кино үзжээ. Эдгээр хүмүүсийг дөрвөн хэсэгт хуваагаад тус бүрд уг машины ослын талаар өөр хэлбэрээр асуулт тавьжээ.

Нэг дэх багаас машин мөргөлдөх үедээ хэр хурдтай явж байсныг асууж, бусад бүлгээс мөргөлдөөний талаар “бяцлах”, “дайралдах”, “цохилцох”, “шүргэх” зэрэг мөргөлдөх гэсэн үгний оронд ойролцоо үг нэмж асуужээ.

1 дэх бүлгийнхэн дунджаар 35-40 Милл хурдтай явж байсан гэж хариулсан бол бусад бүлгийнхэн 20-30 Миллтэй явж байсан гэж хариулжээ.

Туршилтад орсон хүмүүс бүгд нэг ижил видео үзэж байсан бөгөөд тухай үйл явдлын талаар хүчтэй болон хүч багатай үг ашиглаж буйгаас хамаарч хүмүүсийн таамаглан шийдвэр гаргах түүндээ итгэх байдлыг харуулжээ. Энэ туршилтын үр дүн нь бидний ой санамжийг бидний итгэж байснаас өөр олон хэлбэрт хөрвүүлэн өөрчлөх боломжтойг нотолсонд оршино.

7. “Ой санамжийн ид шидийн тоо 7 + - 2”

Сэтгэл зүйч Жорж Миллер 1956 онд 7-гийн тоог богино хугацаанд мэдээлэл хүлээн авах потенциалын хязгаар гэж тогтоожээ. Миллерийн үзэж байгаагаар хүний богино хугацааны ой тогтоолтын мэдээлэл хадлагах хэмжээ нь 7+-2 гэж тодорхойлсон байдаг. Энэ мэдээлэл нь тоо, үгс, эсвэл нэг нэгэнтэйгээ холбоотой мэдээлэл байж болно. Хүн мэдээллийг ой ухаандаа хадгалахын тулд мэдээллийг бүлэглэдэг байна. Нэг нэгэнтэйгээ холбоотой мэдээллийг эхлээд бүлэг болгож хуваагаад, дараа нь нэг бүтэн болгож нэгтгэдэг гэсэн үг. Ийм маягаар хүн мэдээллийг боловсруулж ой тогтоолтондоо оруулах боломжоо илүү өндөрсгөдөг аж.

Жишээ нь: 34007145320121071 тоог нэг нэгээр нь цээжлэх гэж оролдох үед ой тогтоолтын хязгаар нь хэтэрдэг бөгөөд тогтооход хэцүү байдаг байна. Харин үүний оронд 34, 007, 1453, 2012 гэж дөрвөн бүлэгт хуваан цээжлэх юм бол хүн уг мэдээллийг ой тогтоолтондоо хадгалах боломжтой болж цээжилдэг байна.

Миллерийн үзэж байгаагаар богино хугацааны ой тогтоолтоос мэдээлэл боловсруулагдан ой санамжид бүртгэгдэх үедээ 7+-2 теоремоос хэтрэх тохиолдолд хүн алдаа гаргадаг байна. Жишээ нь, хэн нэгэн хүнд гифноз хийж байгаа хүн тухайн гифноз хийж байгаа хүндээ их хэмжээний мэдээллийг нэг дор өгч эхлэх үед ой тогтоолтын хязгаар нь алдагдах бөгөөд энэ үед шинээр тушаал чиглэл өгөх боломжтой байдаг.

Ижил аргаар маркетерууд хэрэглэгчдэдээ нэг дор маш их мэдээлэл өгдөг бөгөөд энэ үед хэрэглэгч автоматаар шинэ мэдээллүүдийг хүлээн авах чадваргүй болдог байна. Яг энэ үед “ашигтай, хямд” гэх мэт үгийг олон давтамжтай хэлснээр өгөгдсөн олон мэдээлэл дотроос зөвхөн энэ хэсгийг нь тогтоож авдаг бөгөөд нь энэ нь хэрэглэгчийн behavior буюу барааг худалдан авахад нь нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

8. “Олон нийтийн үймээний анатоми” – Дэлхийн дайн.

Орсон Веллс 1938 онд H.G Well’s-ийн “Дэлхийн дайн – War of the worlds” романы хувилбарыг радиогоор цацан, туршилт явуулжээ. Улмаар уг радио нэвтрүүлгийг сонсож байсан 6 сая хүний 3 сая нь сэтгэл зүйн хямралд орж, сандарцгаасан байна. Принстоны их сургуулиас энэ үйл явдлын дараа Нью Жерси мужийн 135 иргэнээс радио нэвтрүүлэгт үзүүлсэн хариу үйлдлийн талаар судлахаар уулзалт хийсэн байна.

Сандарч, үймсэн иргэдийн олонх нь (хамгийн боловсролтой иргэд хүртэл) тухайн нэвтрүүлгийн үнэн худлыг ер шалгаагүй бөгөөд зөвхөн радио нэвтрүүлэг болохоор үг дуугүй даган сонсжээ (захирах хүч). Үүнтэй ижил жишээ одоо цагт хийгдэх юм бол би тийм ч амархан итгэхгүй гэж та өөртөө хэлж магадгүй. Гэхдээ та бүрэн дүүрэн итгэлтэй байж болохгүй. Медиа бидний сэтгэл зүй, мэдрэмж, хүслийг өөрчлөх шинээр бий болгох хамгийн хүчтэй зэмсэг гэдгийг бүү мартаарай.

9. “Наймаалцах” – Сүрдүүлэлт үйлчлэхгүй

Хувь хүний зан үйл, бүлгийн зан үйлийн нормтой харьцуулахад илүү бага төөрөгдөлтэй бас бага хүчтэй байдаг. Хувь хүн бүлэг хүмүүстэй дипломат харилцаа тогтоохдоо тэднээс өөрт нь олгох боломж давуу талыг авахыг хүсдэг байна. Энэ үедээ ямар нэгэн зүйлийг бидний хэлж заншснаар бартер хийх дуртай байдаг гэнэ. Морган Дойч, Роберт Краус нарын 1962 онд хүмүүсийн харилцан ойлголцох факторуудыг судалжээ. Харилцаа, сүрдүүлэлт (тулгах). Эдийн засагтай холбоотой хийгдсэн уг судалгаанд зөвхөн хувь хүн болон хоёр талтай харилцан ойлголцож холбоотон болох нь аль алинд нь ашигтай байсан.

Хүмүүс ихэнхдээ харилцан ярилцаж ойлголцох, эсвэл шууд тулгаж сүрдүүлэх хэлбэрээр харилцдаг байна. Хэдий хувь хүн эсвэл бүлгийн ашиг сонирхолийн төлөө байлаа ч гэсэн аль аль нь шийдвэр гаргахдаа Homo economicus буюу эдийн засагч хүний шийдвэр гаргадаг байна. Энэ нь зөвхөн эдийн засаг бус хүний амьдралын бүхий л алхамд тохиолддог бөгөөд хүний нинжин сэтгэл яригдаж байлаа ч гэсэн цаан нь үргэлж ашиг хонжоо байдаг ажээ.

10. “Эрсдэлийн зан үйл” – Боломжийн теорем

Эрсдэлтэй үед шийдвэр гаргах тухай сонирхолтой туршилт хийсэн Даниел Кахнеман, Амос Тревски нар Нобелийн шагнал хүржээ. Теорем нь, эдийн засгийн таамаглах модель болон худалдааны компанит ажлуудад ашиглагдаж байна. Угтаа бол бүх зүйл энгийн бөгөөд ерөнхийдөө харагдаж байгаа цар хүрээнээс хамааралтай. Хүмүүс өөрт ямар санал ямар хэлбэрээр хэлснээс хамаарч тухайн саналтай холбоотой шийдвэрээ гаргадаг байна.

Жишээ нь илүү их алдах магадлалтай үед их эрсдэл авч чаддаг хэдий ч, яг эсрэгээрээ илүү их хожих боломжтой үедээ бага эрсдэл авч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх тохиолдол гардаг байна.  

Хачирхалтай нь бодитоор хэрэгжиж буй зүйл хүний таамаглаж байгаагаас эсрэгээр хэрэгждэг байна.

Орчуулсан: С.Нурбек 

Эх сурвалж: Brainz.com 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
31 минутын өмнө
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Дуурь, балет, гэрэл зургийн үзэсгэлэн
2
35 минутын өмнө
Монгол малын баас, өтөг бууц Байгаль нуурыг бохирдуулж байна гэв
3
1 цагийн өмнө
Стадионы газрыг худалдсан Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
22 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.