Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Екатеринбург Их Дуулга”-д манай 20 жүдоч зодоглоно

2014 онд нийслэл Москва хот Их Дуулгын эрхээ Тюменьд шилжүүлж, гурван жилийн дараа Тюмень хот Екатеринбургт шилжүүлж байгаа нь энэ юм.


Энэ сарын 20-21-нд ОХУ-ын Екатеринбург хот анх удаагаа жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээнийг хүлээн авах гэж байна. Одоогийн байдлаар 39 орны 328 жүдоч тус тэмцээнд оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Нутгийн эзэн ОХУ жин тус бүрт 4 бөх барилдуулах тул өрсөлдөөн ихтэй, сонирхолтой тэмцээн болох болно.
Олон улсын жүдо бөхийн холбооноос Парис, Баку, Екатеринбург, Абу-Даби, Токиод нийт таван “Их Дуулга” тэмцээн зохион байгуулдаг. Их Дуулгад түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо авдаг бол мөнгөн медальт 700, хүрэл медальт 500 оноо авдаг билээ. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10 нийт 20 бөх “Екатеринбургийн Их Дуулга”-д зодоглоно.
Эрэгтэй:
60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг: Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
73 кг: Ё.Басхүү, Б.Пүрэвдаваа
81 кг: Б.Алтансүх, Б.Гаажадамба
90 кг: Д.Цэрэнням
+100 кг: Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
48 кг: Б.Хорлоо, Э.Уртнасан
52 кг: А.Цолмон, Г.Ганцэцэг
57 кг: Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг
63 кг: Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал
70 кг: М.Даваасүрэн, Б.Хонгорзул
Манай хойд хөршид жүдо бөхийн олон улсын тэмцээн эртнээс явагдаж ирсэн уламжлалтай. 1996-2000 онд Москвагийн олон улсын тэмцээн зохиогдож байсан бөгөөд жил ирэх тусам зэрэглэлээ дээшлүүлж, “Grand Prix Moscow”, “Super A-Tournament Moscow”, “Super World Cup Moscow” болгон нэрээ өөрчилсөөр 2009 он хүргэсэн билээ. 2009 онд “Москвагийн Их Дуулга тэмцээн” болон өргөжиж, тив тивийн шилдгүүдийн өрсөлдөөний талбар болон хувирсан. 2014 онд нийслэл Москва хот Их Дуулгын эрхээ Тюменьд шилжүүлж, гурван жилийн дараа Тюмень хот Екатеринбургт шилжүүлж байгаа нь энэ юм.
“Екатеринбургийн Их Дуулга” хоёр өдөр үргэлжилнэ. Бямба гарагт эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-д, Ням гарагт эрэгтэй 81, 90, 100, + 100 кг, эмэгтэй 70, 78, + 78 кг-д аваргууд тодорно. Урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 10.00-д, финалын барилдаан 17.00-д эхлэнэ.
Манай жүдочдоос Москвагийн олон улсын тэмцээнээс анхны медалийг 2003 онд “Super A-Tournament Moscow” нэртэй байхад нь 60 кг-д Цагаанбаатарын Тэнгис, 57 кг-д Х.Эрдэнэт-Од нар хүртэж байлаа. Манай хоёр тамирчин хүрэл медаль авч байжээ.

Таван жилийн дараа “Супер Дэлхийн Цом” нэртэй болсон байхад нь Х.Эрдэнэт-Од 57 кг-д түрүүлсэн нь тус тэмцээнээс манайхны авсан анхны алтан медаль байлаа. Энэ жил манай жүдочид алтаас гадна 5 хүрэл медаль хүртсэн.
Алт: 57 кг Х.Эрдэнэт-Од
Хүрэл: Г.Болдбаатар 60 кг, Х.Цагаанбаатар 66 кг, М.Бундмаа 52 кг, Б.Түмэн-Од 63 кг, П.Лхамдэгд 78 кг.

“Grand Prix Moscow” 2009

Алт: Х.Цагаанбаатар 66 кг

Хүрэл: Б.Хишигбаяр 66 кг, Б.Сайнжаргал 63 кг.

“Grand Prix Moscow” 2010

Хүрэл: Д.Амартүвшин 60 кг

“Grand Prix Moscow” 2011

Алт: М.Бундмаа 52 кг

Мөнгө: Ц.Мөнхзаяа 63 кг

Хүрэл: Д.Төмөрхүлэг 60 кг

“Grand Prix Moscow” 2012

Мөнгө: Д.Төмөрхүлэг 60 кг, Ц.Наранжаргал 70 кг, Д.Тэмүүлэн 100 кг, П.Лхамдэгд 78 кг.

Хүрэл: Г.Болдбаатар 60 кг, С.Миярагчаа 66 кг, С.Ням-Очир 73 кг, Ц.Мөнхзаяа 63 кг, Г.Түвшинжаргал 81 кг.

“Grand Prix Moscow” 2013

Мөнгө: Г.Отгонцэцэг 48 кг

Хүрэл: Б.Мөнгөнчимэг 63 кг

“Тюмень Их Дуулга” 2015

Алт: Ц.Мөнхзаяа 63 кг

Мөнгө: Ц.Цэрэннадмид 63 кг

Хүрэл: Д.Алтансүх 66 кг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.