Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бизнест амжилт гаргах хүсэлтэй хүн бүрийн ЗААВАЛ ҮЗЭХ 11 кино

Эдгээр кинонууд таныг цаашид тулгарах бүхэнд бэлтгэж, мөн урам зориг өгч, шинийг хийх хүслийг тань бадраах болно.


1. “Social Network” (2010)

Оскарын найман төрөлд нэр дэвшсэн уг кино Марк Цукербергийг хэрхэн хамгийн амжилттай олон нийтийн сүлжээ болох "Фэйсбүүк"-ийг бий болгосон тухай өгүүлэх болно. Бусадтай хэрхэн өрсөлдөх, хуулийн асуудлыг хэрхэн шийдэх гэх мэт таны мэдэх хэрэгтэй асуудлуудыг багтаасан бөгөөд шинийг санаачлагч хүн юутай тулгарч болдог, юуг даван туулах хэрэгтэйг харуулж өгсөн сонирхолтой кино юм.

 

2. “Citizen Kane” (1941)

Оскарын есөн төрөлд нэр дэвшиж чадсан, бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг болох “Иргэн Кэйн”-ийг та үзээгүй бол заавал үзэхийг зөвлөе. Дэлхийг өөрчлөх хүсэлтэй тэрээр сэтгүүл зүйн чиглэлээр ямар нэгэн гайхалтай зүйл хийхийг хүсдэг. Гэхдээ мөнгө, эрх мэдлээс илүү зүйл байдаг гэдгийг, зөв шийдвэр гаргах, зөв зүйл хийх нь өөрийгөө удирдахаас эхлэнэ гэдгийг та энэ киноноос ойлгох болно.

 

3. “Joy” (2015)

Женнифер Лауренс уг кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналд өрсөлдөж байсан билээ. Ганц бие эх хүн хэрхэн хэцүү бүхнийг туулж, өөрийн хүсэл зорилгынхоо төлөө тэмцэж байгаа талаар бодит үйл явдлыг уг кинонд уран чадварлагаар дүрслэн үзүүлжээ.

 

4. “Rocky” (1976)

Мэргэжлийн боксын тамирчны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино Оскарын гурван төрөлд шагнал хүртсэн. Хүнийг амжилтанд хүргэдэг зүйл бол бусад бүх хүн эргэлзэж байлаа ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх чадвар юм. Эцсийн дүнд ялах эсвэл ялагдах тийм ч чухал биш. Харин хийж буй алхам, шийдвэр бүр, гаргаж байгаа зориг болгон амжилтын үндэс юм.

 

5. “The Pursuit of Happyness” (2006)

Крис Гарднерын бодит амьдралаас сэдэвлэн бүтээж, жүжигчин Вилл Смит бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшсэн энэ кино гарцаагүй таны заавал үзэх ёстой кинонуудын нэг юм. Гэр оронгүй болсон тэрээр хүүхэдтэйгээ цуг хүнд хэцүү бүхнийг туулах ч хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл байхад бүх зүйл боломжтой гэдгийг харуулсан кино юм. Хэрэв энэ кино л таныг зоригжуулж, урам хайрлахгүй юм бол өөр ямар кино тэгж чадахыг хэлж мэдэхгүй нь.

 

6. “Moneyball” (2011)

Оскарын зургаан төрөлд нэр дэвшсэн уг кино танд мөнгө бүхний түлхүүр биш, аливаа нэг зүйлийг улам сайжруулахад, бүтээлээ, хийсэн зүйлээ үнэлэлүүхэд мөнгө чухал биш гэдгийг ухааруулах биз ээ. Юунд ч бууж өгөлгүйгээр тууштай хичээж, арга зам хайна гэдэг ямар ч ажлын эх үндэс юм.

 

7. “Tucker: The Man and His Dream” (1998)

Ноёрхлоо нэгэнт тогтоосон, ширүүн өрсөлдөөн өрнүүлж байгаа зах зээл дээр хэрхэн бусдаас даван гарч, илүү болох вэ? Дампуурал, азгүйтэл гээд энэ бүх зүйл бизнесийн нэг хэсэг. Үүнтэй нүүр тулж үзээгүй хүн гэж байдаггүй. Мөрөөдлийнхөө төлөө бүхнийг золиослож, эрсдэл гаргасан уг хүний түүх танд олон зүйлийг ухааруулах биз ээ.

 

8. “Jerry Maguire” (1996)

Оскарын таван төрөлд нэр дэвшсэн уг кино бодит түүхээс сэдэвлэгдсэн ба мөн л бүх зүйлийг алдаж, хэцүү бүхэнтэй нүүр тулах ч хэрхэн эргэн босох, бүхнийг дахин эхлүүлж, өөрчлөлт хийх хэрэгтэйг харуулдаг. Материаллаг зүйлд хэт шунавал амьдрал ямар ч утгагүй бас хоосон болон хувирахыг та эндээс ойлгоно.

 

9. “The Aviator” (2004)

Хувийн бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү зүйл. Танд заримдаа өөрөө ч төсөөлж байгаагүй тийм зүйлийг хийх шаардлага гарч мэднэ. Хэрхэн өөрийн байр суурийг хадгалан үлдэж, өөрийн бизнесээ үргэлжлүүлэх ёстойг та эндээс хараарай. Амжилт гаргахын тулд хамгийн түрүүнд ялж, даван гарах ёстой зүйл бол та өөрөө юм.

 

10. “Lorenzo’s Oil” (1992)

Хүүгийнхээ өвчнийг эмчлэх арга олохын  тулд хийх шаардлагатай бүхнийг хийсэн бодит түүх. Уг кино Оскарын хоёр төрөлд нэр дэвшиж чадсан билээ. Кино шүүмжлэгч Рожер Эберт уг киноны тухай “Зүрх шархлам түүхийг эцэст нь тултал мэдрүүлж чадсанаас гадна хүн хэрэгтэй үед ямар агуу эр зориг гаргаж чаддагийг үзүүлсэн кино” гэж хэлжээ.  

 

11. “Steve Jobs” (2015)

Энэ хүний тухай мэдэхгүй хүн ховор биз. Өнөө үеийн хамгийн алдартай компанийн үүсгэн байгуулагч тэрээр хэрхэн энэ бүхнийг бүтээсэн тухай уг кинонд гарна. Гэр бүлийн хэцүүхэн харилцаа, хүмүүсийн сөрөг хандлага, бэрхшээл гээд түүнд тулгарсан бүхнийг энэ киноноос үзэж, түүнээс суралцаж, нэгийг ухаарна гэдэгт итгэлтэй байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
26
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.